Онлайн хичээлийг үнэлэх рубрикийн хөгжүүлэлт ба баталгаажуулалт

##article.authors##

  • Цэндсүрэнгийн НЯМСҮРЭН МУБИС, Математик, Байгалийн Ухааны Сургууль, Мэдээлэл зүйн тэнхим ##default.groups.name.author##
  • Лхагвасүрэнгийн МӨНХТУЯА МУБИС, Захиргаа, хүний нөөцийн газар ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-18

:

рубрик, баталгаажуулалт, дотоод нийцэл, үнэлэгч хоорондын найдвартай байдал, онлайн хичээл

Хураангуй

Сүүлийн жилүүдэд дээд боловсролын сургалт онлайн хэлбэрээр түгээмэл зохион байгуулагдах болсон хэдий ч түүний чанарыг үнэлэх нэгдсэн ойлголт, баталгаажсан үнэлгээний хэрэгсэл Монгол Улсад хангалтгүй хэвээр байна. Энэхүү судалгааны зорилго нь Монголын дээд боловсролын нөхцөлд онлайн хичээлийн чанарыг үнэлэх рубрик боловсруулж, түүний найдвартай байдлыг тодорхойлоход оршино. Судалгааны эхний шатанд онлайн сургалтыг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг олон улсын 11 үнэлгээний хэрэгслийг баримт бичгийн шинжилгээний аргаар харьцуулж, тэдгээрийн нийтлэг шалгуур, онолын үндэс, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлов. Харьцуулсан судалгааны үр дүнд тулгуурласан 6 шалгуур, 24 үзүүлэлт бүхий рубрик боловсруулав. Хоёр дахь шатанд боловсруулсан рубрикийг их, дээд сургуулиудын 16 онлайн хичээлд туршин шинжилгээ хийв. Рубрикийн дотоод нийцлийг Кронба альфа (α) коэффициентээр, үнэлэгч хоорондын найдвартай байдлыг intraclass correlation coefficient (ICC)-ээр тооцов. Судалгааны үр дүнгээр нийт дотоод нийцэл α=.956, үнэлэгч хоорондын найдвартай байдал Average ICC(2,2)=.880 [95% CI: .773, .950], p<.001 гарч, рубрик нь Монголын дээд боловсролын нөхцөлд онлайн хичээлийг тогтвортой, найдвартайгаар үнэлэх боломжтойг харуулж байна. Судалгааны үр дүн нь Монголын их, дээд сургуулиудад онлайн хичээлийн чанарыг үнэлэхэд ашиглаж болох онолын үндэслэлтэй рубрикийн анхны хувилбарыг санал болгож байгаа бөгөөд цаашид илүү өргөн хүрээний түүвэр, хүчин төгөлдөр байдлын шинжилгээгээр баталгаажуулах шаардлагатайг харуулж байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Математик Байгалийн Ухааны Сургуулийн Мэдээлэл зүйн тэнхимд багшаар ажилладаг. Мэдээлэл харилцааны технологи, Дижитал бичиг үсэг, Компьютерийн сүлжээ, Сүлжээний техник хангамж, менежмент, Интернэт програмчлал хичээлүүдийг заадаг. Мэдээлэл зүйн боловсрол, боловсролд МХХТ-ийг хэрэглэх, хиймэл оюун, цахим сургалт, онлайн хичээлийн чанарын үнэлгээний чиглэлээр судалгаа хийж байна. 

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт захирлаар ажилладаг, дэд профессор цолтой. Боловсрол дахь МХХТ, Зайн болон онлайн сургалт, Багшийн МХХТ-ийн болон хиймэл оюуны чадамж, боловсролын үнэлгээ, хичээлийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг. 

Ном зүй

Anderson, L. W., & Krathwohl, D. R. (2001). A taxonomy for learning, teaching, and assessing. Longman.

Baldwin, S. J., Ching, Y.-H., & Hsu, Y.-C. (2018). Online course design in higher education: A review of national and statewide evaluation instruments. TechTrends, 62(1), 46–57. https://doi.org/10.1007/s11528-017-0215-z

Biggs, J. (2003). Teaching for quality learning at university (2nd ed.). Open University Press. https://www.mheducation.co.uk/teaching-for-quality-learning-at-university-9780335211746-emea-group

Булгамаа Б., Амартайван Ц., Түмэнбаяр Д. (2025). Хичээлийн видео анализад үндэслэн багшийн ур чадварыг үнэлэх рубрикийн найдвартай байдлын судалгаа. Боловсрол судлал, 27(632), 44–57.

CAST. (2018). Universal design for learning guidelines version 2.2. http://udlguidelines.cast.org

Cicchetti, D. V. (1994). Guidelines, criteria, and rules of thumb for evaluating normed and standardized assessment instruments in psychology. Psychological Assessment, 6(4), 284–290. https://doi.org/10.1037/1040-3590.6.4.284

Garrison, D. R., Anderson, T., & Archer, W. (2000). Critical inquiry in a text-based environment. The Internet and Higher Education, 2(2–3), 87–105. https://doi.org/10.1016/S1096-7516(00)00016-6

George, D., & Mallery, P. (2003). SPSS for Windows step by step: A simple guide and reference (4th ed.). Allyn & Bacon.

Koo, T. K., & Li, M. Y. (2016). A guideline of selecting and reporting intraclass correlation coefficients for reliability research. Journal of Chiropractic Medicine, 15(2), 155–163. https://doi.org/10.1016/j.jcm.2016.02.012

Legon, R., & Garrett, R. (2018). The changing landscape of online education (CHLOE 2). Quality Matters. https://www.qualitymatters.org/qa-resources/resource-center/articles-resources/CHLOE-2-report-2018

Lkhagvasuren, M., Chuluunbat, M., Tsendsuren, N., & Batsuuri, B. (2024). Analysis of e-learning materials in pre-service teacher training: In case of the Mongolian National University of Education (MNUE). In Proceedings of the Conference on Quality Assurance in Higher Education: Transforming education—new generation of learners (QAHE 2023) (pp. 80–88). Atlantis Press. https://doi.org/10.2991/978-94-6463-382-5_12

Мягмаргармаа, Ч., & Мөнхтуяа, Л. (2026). Суралцахуйг дэмжих хиймэл оюуны чатботын туршилт, үр дүн. Боловсрол судлал, 215(7). https://bolovsrolsudlal.mn/index.php/home/article/view/376

Martin, F., Ritzhaupt, A., Kumar, S., & Budhrani, K. (2019). Award-winning faculty online teaching practices: Course design, assessment and evaluation, and facilitation. Online Learning, 23(1), 132-157. https://doi.org/10.24059/olj.v23i1.1329

Messick, S. (1995). Validity of psychological assessment. American Psychologist, 50(9), 741–749. https://doi.org/10.1037/0003-066X.50.9.741

Moore, M. G., & Anderson, W. G. (Eds.). (2003). Handbook of distance education. Lawrence Erlbaum Associates.

Нямсүрэн, Ц., Мөнхтуяа, Л., Бадамсүрэн, Б. (2026). Онлайн сургалтын үнэлгээний хэрэгслүүдийн талаарх тойм судалгаа. Боловсролын судалгааны Монголын сэтгүүл, 31(1). https://doi.org/10.56380/mjer.v31.1.2

Nunnally, J. C., & Bernstein, I. H. (1994). Psychometric theory (3rd ed.). McGraw-Hill.

Ratcliff, J. L., Lubinescu, E. S., & Gaffney, M. A. (Eds.). (2001). How accreditation influences assessment. New Directions for Higher Education, 113. https://doi.org/10.1002/he.1

Shrout, P. E., & Fleiss, J. L. (1979). Intraclass correlations: Uses in assessing rater reliability. Psychological Bulletin, 86(2), 420–428. https://doi.org/10.1037/0033-2909.86.2.420

Stemler, S. E. (2004). A comparison of consensus, consistency, and measurement approaches to estimating interrater reliability. Practical Assessment, Research & Evaluation, 9(1). https://doi.org/10.7275/96jp-xz07

Tudevdagva, U. (2020). Structure-oriented evaluation: An evaluation approach for complex processes and systems. Springer. https://doi.org/10.1007/978-3-030-44806-6

Tudevdagva, U., Sodnom, B., & Erdenechimeg, S. (2021). The evaluation case study of online course during pandemic period in Mongolia. Communications in Computer and Information Science, 1448, 508–532. https://doi.org/10.1007/978-3-030-87905-6_51

UNESCO. (2023). Global education monitoring report 2023. UNESCO Publishing. https://digitallibrary.un.org/record/4020460

Zawacki-Richter, O., Marín, V. I., Bond, M., & Gouverneur, F. (2020). Systematic review of research on artificial intelligence applications in higher education. International Journal of Educational Technology in Higher Education, 16(1), 39. https://doi.org/10.1186/s41239-019-0171-0

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-23

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд