Өөрийгөө хөгжүүлэхийг сурахуй: сэтгэлээ жолоодож, өөрийгөө ялан дийлэх үйл явцыг загварчилсан нь

##article.authors##

  • Даваагийн БАТБОЛД Нийслэлийн ерөнхий боловсролын Сэлбэ олон улсын сургууль ##default.groups.name.author##
  • Энхтөрийн ЗОЛБОО Нийслэлийн ерөнхий боловсролын Сэлбэ олон улсын сургууль ##default.groups.name.author##
  • Хайдавын БАТТУНГАЛАГ Нийслэлийн ерөнхий боловсролын Сэлбэ олон улсын сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-7

:

бие–сэтгэл–оюун ухаан, өөрийгөө хөгжүүлэхийг сурахуй, сэтгэлээ жолоодож өөрийгөө ялан дийлэх үйл явцын загвар, сэтгэлээ жолоодож өөрийгөө ялан дийлэх алгоритм, сэтгэлийн ухаан, субъектив туршлага, ББЗ цикл

Хураангуй

Энэхүү өгүүлэлд хүний бие–сэтгэл–оюун ухааны уялдаа холбоонд илрэх субъектив туршлагуудыг нэгэн бүхэл тогтолцоо болгон авч үзэж, сэтгэлээ жолоодож өөрийгөө ялан дийлэх үйл явцыг загварчлахыг зорив. 
Судалгаанд Арга, билгийн шүтэн барилдах ёсны сургаал, тогтолцооны шинжилгээний арга, Боловсролын зорилгын Шинэ таксономи болон оюуны боловсруулалт хийх ББЗ цикл зэргийг онол-арга зүйн үндэс болгон ашигласан. 
Субъектив туршлагуудыг сэтгэл санаа, бие махбод, оюун ухааны түвшинд системчилж, тэдгээрийн “гадаад илрэл-нөхцөл шалтгаан-өөрчлөлтийн цөм” гэсэн бүтэц бүхий харилцан холбоог танин барьсан. Үүний үндсэн дээр “ажиглах → анзаарах → анхаарлаа төвлөрүүлэх” гэсэн гурван үе шаттай оюуны боловсруулалтын алгоритмыг боловсруулж, түүнийг ББЗ циклийн оюуны боловсруулалттай уялдуулан тайлбарлав. 
Судалгааны үр дүнд сэтгэлээ жолоодож, өөрийгөө ялан дийлэх үйл явцыг өмнөх субъектив туршлагыг бодит оршихуйд нийцтэй болгон хувиргах, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн давталтат үйл явц болгон загварчлах боломжтой гэж үзэв. Энэхүү загвар нь өөрийгөө ажиглах, дотоод төлөвөө танин мэдэх, зохистой хариу үйлдэл сонгох замаар хүний бие–сэтгэл–оюун ухааны зохирлыг дэмжих суралцахуйн арга зүйн үндэс болох боломжтой. 

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    1989 онд УБДС-ийг физик-математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 38 дахь жилдээ ажиллаж байгаа. Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D.). Эрдэм шинжилгээний өгүүлэл 24, сурах бичиг, сургалтын гарын авлага, цахим контент гэх мэт 50 гаруй бүтээл гаргасан. 

  • ##submission.authorWithAffiliation##

    2009 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Боловсрол судлалын ухааны магистр. МУБИС-ийн докторант. Эрдэм шинжилгээний өгүүлэл 8, сурах бичиг, сургалтын гарын авлага 5, цахим платформ 5 гээд нийт 20 орчим бүтээлтэй. 

  • ##submission.authorWithAffiliation##

    2009 онд МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Боловсрол судлалын ухааны магистр. МУБИС-ийн докторант. Эрдэм шинжилгээний өгүүлэл 2, нэг сэдэвт бүтээл 1, “Хүсэл эрмэлзлэл – Итгэл үнэмшил – Үнэ цэн” өөрийн удирдлагатай суралцахуйн хөтөлбөр хөгжүүлж байгаа. 

Ном зүй

Батболд, Д., Золбоо, Э. (2025). Ирж яваа цагийн боловсролын зорилгыг томъёолсон нь. Боловсрол судлал сэтгүүл, 09(217) х. 11-19.

Батболд, Д. Баттунгалаг, Х. Золбоо, Э. (2019). Оюуны боловсруулалт хийх үйл явцыг загварчилсан нь. Боловсрол судлал сэтгүүл, дугаар 12.

Др. Жое Диспенза. Тархиа өөрчилж, амьдралаа өөрчил, х.126

Харари.Ю.Н. (2019). Маргаашийн товч түүх. Монсудар. 2019. х.137

Ackerman, R., & Thompson, V. A. (2017). Meta-reasoning: Monitoring and control of thinking and reasoning. Trends in Cognitive Sciences, 21(8), 607–617.

Fleming, S. M., Dolan, R. J., & Frith, C. D. (2012). Metacognition: Computation, biology and function. Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences, 367(1594), 1280–1286.

Gross, J. J. (1998). Antecedent- and response-focused emotion regulation: Divergent consequences for experience, expression, and physiology. Journal of Personality and Social Psychology, 74(1), 224–237.

Harkin, B., Webb, T. L., Chang, B. P. I., Prestwich, A., Conner, M., Kellar, I., Benn, Y., & Sheeran, P. (2016). Does monitoring goal progress promote goal attainment? A meta-analysis of the experimental evidence. Psychological Bulletin, 142(2), 198–229.

Kelley, W. M., Wagner, D. D., & Heatherton, T. F. (2015). In search of a human self-regulation system. Annual Review of Neuroscience, 38, 389–411.

Koriat, A., Ma’ayan, H., & Nussinson, R. (2006). The intricate relationships between monitoring and control in metacognition: Lessons for the cause-and-effect relation between subjective experience and behavior. Journal of Experimental Psychology: General, 135(1), 36–69.

Kreibig, S. D. (2010). Autonomic nervous system activity in emotion: A review. Biological Psychology, 84(3), 394–421.

McRae, K., & Gross, J. J. (2020). Emotion regulation. Emotion, 20(1), 1–9.

Panadero, E. (2017). A review of self-regulated learning: Six models and four directions for research. Frontiers in Psychology, 8, 422.

Quadt, L., Critchley, H., & Nagai, Y. (2022). Cognition, emotion, and the central autonomic network. Autonomic Neuroscience, 238, 102948.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-22

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд