Суралцахуйн үр дүнгийн үнэлгээгээр сургалтын чанарыг үнэлэх нь (Нэгж хичээлийн жишээн дээр)
:
https://doi.org/10.65168/bs.217-7:
Нэгж хичээл, суралцахуйн үр дүн, сургалтын чанар, Inbound and Outbound testХураангуй
Суралцахуйн үр дүн нь сургалтын чанарын гол хэмжүүр бөгөөд сургалтын зорилго, агуулга, арга зүй, үнэлгээний уялдаа холбоог илэрхийлдэг цөм ойлголт юм. Энэхүү судалгааны ажил нь суралцахуйн үр дүнгийн үнэлгээг сургалтын чанарын үнэлгээний хэрэгсэл болгон ашиглах боломж, ач холбогдлыг тодорхойлох зорилготой. Судалгаанд сургалтын үр дүнг үнэлэх Peregrine ОУ-ын хөндлөнгийн үнэлгээний байгууллагын суралцахуйн үр дүнг үнэлэх арга, аргачлалыг ашигласан болно.
Судалгаанд сургалтын орц, гарцын харилцан хамаарлыг 3 хичээлийн жилийн нэг төрлийн хичээлийн өгөгдөлд суурилан, туршилт судалгааг хийж, сургалтын чанарт анхаарах санал, дүгнэлт гаргасан нь онцлог юм. Ийнхүү нэгж хичээлийн орц, гарцын уялдаа холбоонд тулгуурлан үнэлгээ хийх нь сургалтын чанарыг үнэлэх оновчтой бөгөөд нотолгоонд суурилсан арга зүй болохыг харуулж байна. Энэ арга нь багшийн сургалтын төлөвлөлт, заах арга зүй, хичээлийн хэрэгжилтийн чанарыг бодитой тодорхойлохоос гадна хөтөлбөрийн зорилго, үр дүнгийн уялдаа холбоог илрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Мөн суралцагчийн оролцоо, ахиц дэвшил, гүйцэтгэлийн түвшинг цогцоор нь үнэлэх нөхцөлийг бүрдүүлснээр сургалтын үйл явцыг системтэйгээр сайжруулах, чанарын удирдлагын тасралтгүй хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Ном зүй
Abdus Salam (2015) Input, Process and Output: system approach in education to assure the quality and excellence in performance. https://www.researchgate.net/publication/271217901_Input_Process_and_Output_system_approach_in_education_to_assure_the_quality_and_excellence_in_performance#fullTextFileContent
Мандах ИС-ийн цахим шалгалтын 2022-2023, 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилийн дата өгөгдөл