СУРАГЧДЫН БИЧИХ САНААГАА ОЛОХ, ТӨЛӨВЛӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

##article.authors##

  • Б.Мөнхтуяа МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль ##default.groups.name.author##
  • Б.Наранчимэг МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль ##default.groups.name.author##

Хураангуй

Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын чанарыг сайжруулах зорилтуудын нэг бол суралцагчдын эх хэлний хэрэглээний чадварыг дээшлүүлэх асуудал бөгөөд яриа ба бичгээр өөрийгөө зөв илэрхийлж сурах нь харилцах, хамтран суралцах, нийгэмшихүйн чухал хүчин зүйл юм. Эх хэлний сургалтын зорилго, зорилт хэт их онолжсон, хэлзүйжсэн хандлагаас унших, бичих, ярих, сонсох чадварт суурилсан хэрэглээ рүү шилжсэнээр багш нарт сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлж, үр дүнг тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Судалгааны энэ өгүүллээр дамжуулан 3 дугаар ангийн монгол хэлний хичээлээр сурагчдын бичих чадварыг сайжруулахад сургалтын шинэлэг аргыг туршин хэрэгжүүлсэн үр дүнг толилуулж байна.

Нийтлэгдсэн огноо

2024-06-20

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Articles