Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгааныүр дүн (МУБИС-ийн СӨБС-ийн жишээн дээр)
:
https://doi.org/10.65168/bs.226-19:
СӨБ-ын хөтөлбөр, чанарын баталгаажуулалт, сургалтын үр нөлөө, багшийн мэргэжлийн үнэлэмжХураангуй
Дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, үр нөлөөг үнэлэхэд төгсөгчдийн сэтгэл ханамж нь чанарын баталгаажуулалтын бодит шалгуур болдог. Энэхүү судалгаагаар МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн (СӨБС) 2021-2025 оны төгсөгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, хөтөлбөрийн чанарыг сайжруулах үндэслэлийг шинжлэн судлав. Судалгааг тоон болон чанарын аргыг хослуулсан холимог загвараар гүйцэтгэж, нийт 356 төгсөгчийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулан, Google Form ашиглан мэдээлэл цуглуулж, SPSS программаар боловсруулалт хийсэн.
Судалгааны үр дүнгээр төгсөгчдийн 85.9% нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байгаа ч 89.9% нь багшийн мэргэжлийн нийгмийн үнэлэмжийг хангалтгүй (дунд болон муу) гэж үнэлсэн байна. Сургалтын хөтөлбөрийн чанар, практик ач холбогдол болон багш нарын мэргэшсэн байдалд төгсөгчид 79-83%-ийн өндөр сэтгэл ханамжтай байгаа нь ажиглагдлаа. Харин сургуулийн орчин дахь техник технологийн хангамж, оюутны санал хүсэлтийг сонсох эргэх холбоо болон тусгай хэрэгцээт оюутанд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байна.
Энэхүү судалгааны үр дүн нь “Боловсролын ерөнхий хууль” болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чанартай хүний нөөц бэлтгэх, хөтөлбөрийн шинэчлэлийг нотолгоонд суурилан хийх стратегийн ач холбогдолтой юм.
Ном зүй
Боловсролын ерөнхий хууль. (2023). Төрийн мэдээлэл эмхэтгэл, №29. https://legalinfo.mn/mn/detail/16831165181181
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл. (2023). Дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага. Улаанбаатар хот.
Дээд боловсролын тухай хууль. (2023). Төрийн мэдээлэл эмхэтгэл, №29. https://legalinfo.mn/mn/detail/16831168582231
Монгол Улсын Засгийн газар. (2020). “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Улаанбаатар хот.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль. (2023). Төрийн мэдээлэл эмхэтгэл, №29. https://legalinfo.mn/mn/detail/16831166704151
Creswell, J. W., & Creswell, J. D. (2018). Research design: Qualitative, quantitative, and mixed methods approaches (5th ed.). SAGE Publications.
Likert, R. (1932). A technique for the measurement of attitudes. Archives of Psychology, 140, 1–55.
Saldana, J. (2021). The coding manual for qualitative researchers (4th ed.). SAGE Publications.
Saunders, M., Lewis, P., & Thornhill, A. (2019). Research methods for business students (8th ed.). Pearson.