Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн туршилтын судалгааны үр дүн (Дүрслэх урлаг, дизайн)

##article.authors##

  • Сияатовын ОТГОНТУЯА Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-17

:

туршилт судалгаа, сурагч төвтэй сургалт, чадамж

Хураангуй

Энэхүү туршилт судалгаагаар бага боловсролын “Дүрслэх урлаг, дизайн” сургалтын хөтөлбөр, түүнд нийцүүлэн боловсруулсан сурагчийн гарын авлага (СГА), дасгал ажлын дэвтэр (ДАД)-ийн хэрэгжилт, үр дүнг хичээлийн ажиглалт, ярилцлага, багшийн тэмдэглэл, сурагчийн явцын үнэлгээ, сургалтын багц хэрэглэгдэхүүний агуулгын шинжилгээнд үндэслэн судлав.
 Судалгааны үр дүнгээс үзэхэд туршилтын сургалтын хөтөлбөр нь сурагч төвтэй, үйл ажиллагаа, туршлагад суурилсан сургалтын арга зүйг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, багшийн хичээл төлөвлөлт, зохион байгуулалт, үнэлгээний арга зүйд эерэг өөрчлөлт бий болгож байна. Сурагчийн гарын авлага (СГА), дасгал ажлын дэвтэр (ДАД) нь сурагчийн бие даасан болон хамтын оролцоо, ажиглах, турших, бүтээх, тайлбарлах, эргэцүүлэн сайжруулах үйл ажиллагааг дэмжиж байна. Гэсэн хэдий ч зарим агуулга, дасгал даалгаврын нас, амьдралын туршлагад нийцэх байдал, хичээлийн цагийн зохион байгуулалт, багшийн арга зүйн дэмжлэг, сургалтын материалын чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгцээ байгаа нь илэрсэн. Иймд сургалтын хөтөлбөр, даалгаврыг сурагчдын онцлогт нийцүүлэн илүү боловсронгуй болгох, багшийн арга зүйн дэмжлэг, сургалтын материалын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн судалгааны түүвэр, хамрах хүрээ хязгаарлагдмал, хяналтын бүлэггүй байдал нь үр дүнг илүү өргөн хүрээнд баталгаажуулах нэмэлт харьцуулсан судалгаа хэрэгтэйг судалгааны үр дүнд дурдсан байна.

 

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. Бага, дунд боловсролын дүрслэх урлаг, дизайн технологийн сургалтын хөтөлбөр, үнэлгээний чиглэлээр судалгаа хийж байна

Ном зүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. (2019). Бага боловсролын сургалтын хөтөлбөр. Улаанбаатар: Соёмбо принтинг

Боловсролын хүрээлэн. (2021). Хорин нэгдүгээр зууны монгол суралцагчийн цогц чадамжийг боловсролын түвшнээр тогтоох нь. ШУТ-ийн захиалгат төслийн эцсийн тайлан. 2019-2021. Улаанбаатар.

БСҮХ. (2022). Сургалтын хөтөлбөрт туссан чадамжийн шинжилгээ. Улаанбаатар.

Монгол улсын засгийн газар. (2019). Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”. х.91.

Англи хэлээр

OECD. (2019). OECD Future of Education and Skills 2030. Conceptual learning framework. Skills for 2030. www.oecd.org/education/2030-project/learning

Fullan, M. (2007). The new meaning of educational change (4th ed.). New York: Teachers College Press.

OECD. (2018). The future of education and skills: Education 2030. OECD Publishing. ө

UNESCO. (2017). Education for sustainable development goals: Learning objectives. Paris: UNESCO Publishing. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000247444

Tantan, M. (2022). Evaluation of the outcomes in the 2018 primary school visual arts curriculum in terms of creativity. Academy Journal of Educational Sciences, 6(2), 69-76. https://doi.org/10.31805/acjes.1141273

Kwek, D., Ho, J., & Wong, H. M. (2023, March 16). Singapore’s educational reforms toward holistic outcomes: (Un)intended consequences of policy layering. Brookings Institution. https://www.brookings.edu/articles/singapores-educational-reforms-toward-holistic-outcomes/

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-23

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд