Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах замаар сургуулийн менежментийн үр нөлөөг дээшлүүлэх нь
:
https://doi.org/10.65168/bs.226-16:
“ДЭМ” загвар, Байгууллагын гүйцэтгэл, Багшийн хөгжил, Боловсролын манлайлал, Чанарын удирдлагаХураангуй
Энэхүү судалгааны ажлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах замаар байгууллагын менежментийн үр нөлөөг дээшлүүлэх боломжийг туршин судалж, үр дүнг тодорхойллоо. Судалгааг төвийн бүсийн ерөнхий боловсролын “Э” сургууль дээр түшиглэн 2022–2025 оны хооронд 3 жилийн хугацаанд квази туршилтын (Quasi-experimental) судалгааны арга зүйн дагуу зохион байгуулсан. Судалгааны түүвэрт сургуулийн удирдлага, багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл бүхий 140 хүнийг хамруулан, давхардсан тоогоор 160 оролцогчийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийв. Туршилтын өмнөх (2022 он) суурь үнэлгээгээр “Э” сургууль нь Боловсролын үнэлгээний төвийн байгууллагын гүйцэтгэлийн хөндлөнгийн үнэлгээгээр V түвшинд (71.94%) үнэлэгдсэн бөгөөд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 41.26% буюу хамгийн сул үзүүлэлттэй байв.
Улмаар сургуулийн менежментийг засан сайжруулах зорилгоор “ДЭМ” (Захирлын манлайлал, Менежерийн чиглүүлэг, Багш ба эцэг эхийн оролцоо) загварыг боловсруулан хэрэгжүүлэв. Загварын хүрээнд захирлын сургалтын хөтөлбөрийн манлайлыг дэмжих, сургалтын менежерийн зөвлөн туслах үүргийг идэвхжүүлэх, багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийг бэхжүүлэх, “Сурах бичгээ судалъя” аяныг өрнүүлэх, ээлжит хичээлийн чанарыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг авч ажилласан. Туршилтын үр дүнд “Э” сургуулийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ 2025 онд 91.7 хувь буюу I түвшинд хүрч ахисан бөгөөд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 41.3 хувиас 79.5 хувь болж өсөв. Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээгээр I, II түвшинд хамрагдсан багш нарын эзлэх хувь 28.2 хувиас 92.0 хувьд хүрч, I түвшний багшийн тоо 0-ээс 21 болж нэмэгдсэн байна. Энэ нь сургуулийн менежментийг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд чиглүүлж, өгөгдөлд суурилсан хамтын оролцоог хангаснаар чанарын стратегийн ахиц гарах боломжтойг харуулж байна.
Ном зүй
Батсайхан, Б., & Дэлгэржав, М. (2019). Боловсрол судлалын тайлбар толь. Улаанбаатар: Соёмбо Принтинг.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам. (2020). Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030. Улаанбаатар.
Боловсролын Яам. (2026). PISA 2025 үнэлгээний үр дүнгийн хураангуй. Улаанбаатар.
Монгол Улсын Засгийн Газар. (2023). Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль. Улаанбаатар.
Монгол Улсын Стандарт, Хэмжил Зүйн Газар. (2021). MNS 21000:2021: Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцоо - Шаардлага. Улаанбаатар.
Carl, A. E. (2017). Teacher empowerment through curriculum development: Theory into practice. SUN PReSS.
Kuramoto, Y., & Moriyama, K. (2010). School-Based Curriculum Management and Lesson Study for Teacher Education. Educational Publisher.
Sallis, E. (2014). Total Quality Management in Education (3rd ed.). Routledge.
Sutherland, J. (2014). Scrum: The Art of Doing Twice the Work in Half the Time. Crown Business.