Хараа-хөдөлгөөний интеграци ба суралцахуйд тулгарч буй бэрхшээл хоорондын хамаарал (Бага ангийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдынжишээн дээр)

##article.authors##

  • Эрдэнэбаатарын БАЯСГАЛАН МУБИС, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлалын тэнхим ##default.groups.name.author##
  • Балчиндоржийн ТУЯА МУБИС, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлалын тэнхим ##default.groups.name.author##
  • Чулуунбаатарын БАЙГАЛМАА МУБИС, Боловсрол судлалын сургууль, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-14

:

Хараа-хөдөлгөөний интеграци, суралцахуйн бэрхшээл, нөлөөлж буй хүчин зүйлс

Хураангуй

Суралцагч бүрийн ялгаатай хэрэгцээг зөв үнэлж,  түүнд тохирсон дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд хараа-хөдөлгөөний интеграци нь хүүхдийн суралцах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд уг чадварын сул хөгжил нь суралцахад хүндрэл учруулж болзошгүй юм. Иймд энэхүү судалгаагаар ялгаатай хэрэгцээтэй бага ангийн суралцагчдын хараа-хөдөлгөөний интеграцийг танин мэдэхүйн бусад үзүүлэлт, сэтгэл санааны байдалтай уялдуулан судалж, түүврийн зарим суралцагчийг ICF-д тулгуурласан асуулгаар эцэг эх, асран хамгаалагч болон багшаас авсан мэдээлэлтэй харьцуулан авч үзсэн.
Судалгааны үр дүнгээр сэргээн санаж зурах даалгаврын гүйцэтгэл нь анхаарал болон богино хугацааны харааны ой тогтоолттой статистикийн ач холбогдол бүхий эерэг хамааралтай байв. Энэ нь харааны мэдээллийг анхаарч хүлээн авах, хадгалах, сэргээн санах үйл явц чухал байж болохыг харуулж байна. Харин дуурайж зурах даалгаврын гүйцэтгэлд эдгээр танин мэдэхүйн үзүүлэлтүүдтэй ач холбогдол бүхий хамаарал илрээгүй.
Мөн сэтгэл санааны байдал нь сэргээн санаж зурах даалгаврын гүйцэтгэлтэй холбоотой ялгаатай байв. Эцэг эх, багшийн ажиглалт болон хүүхдийн танин мэдэхүйн үнэлгээний үр дүн зарим үзүүлэлттэй нийцэж, заримтай нь зөрж байв. Энэ нь хүүхдийн суралцах хэрэгцээг тодорхойлохдоо танин мэдэхүйн үнэлгээ, эцэг эх, багшийн ажиглалт зэрэг олон эх сурвалжийг хослуулан авч үзэх шаардлагатайг харуулж байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. МУБИС, БОСС, Сэтгэл судлалын тэнхмийн докторант. Судалгааны чиглэл- ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжил, когнитив сэтгэл судлал, сургуулийн уур амьсгал, тэгш хамруулан сургах боловсрол. 

  • ##submission.authorWithAffiliation##

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн доктор (Ph.D), профессор, багш. Судалгааны чиглэл – хүүхдийн хөгжил, хөгжлийн сэтгэл судлал, хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, дэмжлэг.

  • ##submission.authorWithAffiliation##

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч, дэд профессор. Үндсэн мэргэжил – хүний их эмч, багш. Судалгааны чиглэл – тусгай хэрэгцээт боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, үнэлгээ, тэгш хамруулан сургах боловсрол. 

Ном зүй

Бэгз, Н., Санжаабадам, С., Баярмаа, Б., Лхагвасүрэн, Ц., Энхбаяр, Б., Баярсайхан, Б., Бүрэнжаргал, Г., Мөнхбат, Ш., & Наранцэцэг, Д. (2021). Хүүхдийн цогц хөгжлийн оношилгоо, шалгуур үзүүлэлт (6–10 нас). Соёмбо Принтинг.

Бэгз, Н., Санжаабадам, С., Энхбаяр, Б., Баярмаа, Б., Лхагвасүрэн, Ц., & Баясгалан, Э. (2024). Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг судлах суурь судалгааны тайлан. https://sudalgaa.gov.mn/yalgaatay-kheregtseetey-khkhdiyn-khgzhliyg-sudlakh-suur-sudalgaa-f6e

Баясгалан, Э. (2024). Бендер гештальт тестийг хэрэглэх нь: Ялгаатай хэрэгцээтэй бага ангийн суралцагчдын жишээн дээр. Educational Research, 202(4). https://www.bolovsrolsudlal.mn/index.php/home/article/view/140

Белопольский, В. И. (2013). Зрительно-моторный Бендер гештальт-тест.

Beery, K. E., & Beery, N. A. (2010). The Beery–Buktenica developmental test of visual-motor integration (6th ed.). Pearson.

Cui, Y., Zhu, Y., Laukkanen, H., & Rabin, J. (2012). Evaluation of visual-motor integration skills in preschool and elementary school-aged Chinese children. Journal of Behavioral Optometry, 23(5–6), 123–128.

Decker, S. L., Englund, J. A., Carboni, J. A., & Brooks, J. H. (2011). Cognitive and developmental influences in visual-motor integration skills in young children. Psychological Assessment, 23(4), 1010–1016. https://doi.org/10.1037/a0024079Guillamón, A. R., Cantó, E. G., & García, H. M. (2021). Motor competence and academic performance in primary school children. Journal of Human Sport and Exercise, 16(2), 421–432.

Kline, R. B. (2010). Principles and practice of structural equation modeling (3rd ed.). Guilford Press.

Korkmaz, M., Sapmaz-Yurtsever, S., Kaçar-Başaran, S., Demiral, N., & Çabuk, T. (2023). Bender-Gestalt II test: Psychometric properties with global scoring system on a Turkish standardization sample. Child Neuropsychology, 29(4), 607–627. https://doi.org/10.1080/09297049.2022.2104237

Lerner, J. W., & Johns, B. (2011). Learning disabilities and related mild disabilities (12th ed.). Cengage Learning.

Natalia, M. Y. (2020). Development of visual perception test for children aged 3–8 years. Research, Society and Development, 9(10). http://dx.doi.org/10.33448/rsd-v9i10.8849

O’Brien, J. C., & Kuhaneck, H. (2019). Case-Smith’s occupational therapy for children and adolescents (8th ed.). Elsevier.

Seidi, P. A. M. (2017). Bender-Gestalt test: Normalizing the Bender visual-motor test among 5–7-year-old Kurdish children. Researchers World, 8(3), 72–79. http://dx.doi.org/10.18843/rwjasc/v8i3(1)/11

Soto, C. M., Allen, R., & Decker, S. L. (2016). Within-group inter-rater agreement for the Bender Gestalt Visual-Motor Test, second version (Bender–II). Universitas Psychologica, 15(2), 163–173.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-23

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд