Их, дээд сургуулийн оюутны сургалтад“Боловсрол судлал” сэтгүүлийн үзүүлж буй үр нөлөө

##article.authors##

  • Цэрэндоржийн ОЮУНГЭРЭЛ Зохиомж Их сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-8

:

оюутан, сургалт, сэтгүүл, үр нөлөө

Хураангуй

Судлаач эрдэмтэн Ж.Пиаже “Боловсролын зорилго бол шинэ зүйлийг хийх чадалтай хүмүүсийг бүтээх явдал юм” гэсэн байдаг. Германы эрдэмтэн Хунболдт “Хүн зөвхөн өөрийн хүч, идэвх чармайлтаар л амьдрах орчноо эзэмдэх бөгөөд боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц юм” гэжээ. 
 Боловсролын шинэ эрэлт, чиг хандлага нь тодорхой бус нөхцөл байдлыг даван туулах хойч үеэ бэлтгэхийн тулд өнөөгийн суралцагчдад өөрсдийн ертөнцийг бүтээх, хөгжүүлэхэд ямар мэдлэг, чадвар, хандлага зан үйл, үнэт зүйл хэрэгтэй болох болон, сургалтын тогтолцоо тэдгээрийг хэрхэн эзэмшүүлж, үр дүнтэй хөгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор залуу хойч үедээ ирээдүйг ойлгоход туслах арга, хэрэгслийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, хариуцлага үйл ажиллагаагаа ухамсарлах арга барилд сургах хэрэгтэй болж байна. 
 Их, дээд сургуулийн оюутны сургалт, судалгааны ажил боловсруулах явцад учирч буй бэрхшээл түүнийг шийдвэрлэхэд боловсролын хөгжлийн онол, арга зүйн сэтгүүлийн үр нөлөө болон цаашид хэрэгцээтэй байгаа агуулга чиглэлийг гаргахад зорьсон болно. 

 

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    Ц.Оюунгэрэл - Зохиомж Их сургуульд профессор багшаар ажиллаж байна. Боловсрол судлалын ухааны доктор Ph.D Монгол улсын зөвлөх багш. Боловсролын салбарт боловролын байгууллагын багш, удирдах ажилтан. Үндэсний сургагч багш, Боловсрол судлал, Боловсролын удирдлага чиглэлээр олон гарын авлага, сурах бичиг боловсруулсан. Боловсрол судлал, Боловсролын удирдлагын чиглэлээр олон магистрант, докторантын дипломын ажлыг удирдсан. Боловсролын байгууллагад 36 жил ажиллаж байна. 

Ном зүй

Батмөнх, Б (2015). Прагматик сургалтын зарим асуудалд, Монголын дээд боловсрол:21 зууны үзэл баримтлал. Улаанбаатар.

Ганхуяг Д. (2019). Когнитив шинжлэх ухааны тухай товч өгүүлэх нь. Улаанбаатар.

Долгорсүрэн, Ж. (2019). Монголчуудын үнэт зүйлсэд нөлөөлж буй хүчин зүйл. Улаанбаатар.

Жайка. (2018) Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх Процесс төсөл. Сургалтын материалын эмхтгэл

Норжхорлоо, Н. (2023). Үнэт зүйл ба ёс суртахууны ялгаа /Бидний хүүхэд шинэ зуунд. Эдмон ХХК. Улаанбаатар.

Оюунцэцэг. Н. ба бусад (2020). Монгол суралцагчийн эзэмших үнэт зүйлийн судалгааны дүнгээс. БХ-ийн ЭШ-ний бичиг №25

Оюунцэцэг. Н. (2023). 21 зууны боловсрол Насан туршийн суралцахуй. Улаанбаатар.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-22

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд