Орон нутгийн боловсролын удирдах байгууллагын бүтэц, чиг үүргийг өөрчлөх хэрэгцээ, шаардлага
:
https://doi.org/10.65168/bs.226-6:
Хүний нөөцийн удирдлага, бүтэц, чиг үүрэг, орон нутгийн боловсролын газар, судлаач, арга зүйчХураангуй
Боловсролын салбарын болон багшийн нэр хүнд үнэлэмж сайн биш, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын төлөвшилд дорвитой үр дүн, ахиц өөрчлөлт харагдахгүй байгаа нь орон нутгийн боловсролын мэргэжлийн байгууллагын эрх зүйн орчин бүрдээгүй, боловсролын удирдах ажилтныг бэлтгэж мэргэшүүлэх тогтолцоо байхгүй, боловсролын удирдах ажилтнууд судалгаа, шинжилгээний ажилд суралцаж чадавхижаагүй, боловсролын институцүүдийн ажлын уялдаа холбоо хангагдаагүй, боловсролын үнэлгээ оновчтой биш байгаатай холбоотой гэж үзэж байна. Тэр дундаа Орон нутгийн боловсролын газрын эрх зүйн орчин, чиг үүрэг, хүний нөөц нь өнөөгийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа нь анхаарал татаж байна.
Өнөөгийн байдлаар боловсролыг хөгжүүлэх олон улсын чиг хандлага, манай улсын боловсролын бодлого шинэчлэл, боловсролыг чанаржуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ хэрэгцээ шаардлагад нийцсэн орон нутгийн боловсролын мэргэжил, арга зүйн байгууллага үгүйлэгдэж байна.
Улсын хэмжээнд боловсролын мэргэжлийн удирдлагын үндэсний нэгдсэн тогтолцоог төлөвшүүлж, тэнд хүний нөөцийн менежментийн чиг үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ сургалт, судалгаа арга зүйн системийг хөгжүүлэх хэрэгцээ бий болжээ.
Ном зүй
УИХ, (2024). Боловсролын ерөнхий хууль
Боловсролын яам. (2013). Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам.
Батхүрэл, Г., Дорж, Т. (2014). Монголын менежментийн сэтгэлгээний хөгжилт.
Болормаа, Д. Оюунгэрэл, Г. (2006). Хүний нөөцийн удирдлага: Сурах бичиг.
Н.Баатар-Очир, Н. (2019). Орон нутгийн боловсролын удирдлага
Бэгз,Н. (2023). Монголын боловсрол судлал.
Пүрэвдорж, Ч. (1999). Боловсролын шинэчлэл, хөгжлийн онол арга зүйн асуудалд.
Цэрэндорж, Б. (2005). Хүний нөөцийн удирдлага.