Олон хэлний гадаад хэлний экологид эзлэх хятад хэлний байр суурь: Монгол Улсын хэлний бодлого, төлөвлөлтийн үүднээс хийсэн шинжилгээ
:
https://doi.org/10.65168/bs.226-5:
Хэлний бодлого ба төлөвлөлт, хэлний экологи, Монгол Улс, гадаад хэлний боловсрол, Хятад хэлний сургалт, хэлний функциональ төлөвлөлтХураангуй
Хэл нь нийгмийн орчинтой харилцан үйлчилснээр хэлбэрждэг гэж үздэг экологийн үзэлд тулгуурлан энэхүү өгүүлэлд Монгол Улсын хэлний экологийг хэлний бодлого ба төлөвлөлт (LPP)-ийн үүднээс авч үзэж, хятад хэл сурч буй хүмүүст ямар ач холбогдолтойг тодруулсан. Судалгаанд Монгол Улсын хэлний тухай хууль тогтоомж, гадаад хэлний боловсролын талаарх бодлогын баримт бичгүүд, албан ёсны статистик болон хүүхдүүд нь хятад хэл буй сурч буй Улаанбаатар хотын гэр бүлүүдтэй хийсэн ярилцлагын мэдээллийг нэгтгэн ашигласан.
Монгол Улсын хэлний экологийг олон гадаад хэлээр хүрээлэгдсэн, үндэсний хэл нь баттай тогтсон орчин хэмээн тодорхойлж болно. Англи хэлийг нэгдүгээр гадаад хэл болгон тодорхойлсон бөгөөд орос хэлний хувьд сургалтын хөтөлбөрт тодорхой цагийг хадгалан үлдээсэн байна. Харин бусад гадаад хэлний тухайд хууль тогтоомжид тодорхой заагаагүй байгаа нь хятад хэлний хувьд хэрэглээний орон зай үлдээж байна.
Хоёр улсын хамтын ажиллагаа, хөрш орны хэл болохынхоо хувьд бүс нутаг дахь үнэ цэн болж, мөн олон хэлт чиг хандлагыг өргөжүүлснээр сургалтын хөтөлбөр дэх “орон зай” зэрэг нь Хятад хэлний гол боломж болж байна. Харин сургалтын хөтөлбөр дэх байр суурь, багшийн нөөц болон сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ ба дотоодын боловсрол, мэргэжлийн чиглэлүүдийн уялдаа, гадаад хэл хоорондын өрсөлдөөн, хятад хэлний хэрэглээний хүрээ хязгаарлагдмал байдал, мөн мэдээллийн хомсдол зэрэг нь тулгамдаж буй гол асуудал болно.
Өгүүлэлд хэлнүүдийг эрэмбэ, зэрэглэлээр бус гүйцэтгэх чиг үүргээр нь ялгаатай гэж үздэг функциональ төлөвлөлтийн хандлага нь Монгол улс дахь хэлнүүдийн үүргийн хуваарилалтыг ойлгох, хятад хэлний боловсролыг улс орны одоо мөрдөж буй хэлний бодлого болон олон хэлт боловсролын тогтолцоотой уялдуулахад ач холбогдолтой хэмээн дүгнэсэн.
Ном зүй
Ager, D. (2001). Motivation in language planning and language policy. Multilingual Matters.
Arel, D. (2002). Language categories in censuses: Backward- or forward-looking? In D. I. Kertzer & D. Arel (Eds.), Census and identity: The politics of race, ethnicity, and language in national censuses (pp. 92–120). Cambridge University Press. https://doi.org/10.1017/CBO9780511606045.005
Bat-Uchral, G. (2020). Gadaad khelnii bodlogo, standart, kheregjiltiin asuudluud [Issues in foreign language policy, standards and implementation]. Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 24(528), 6–23. https://doi.org/10.22353/MJFLC2020101
Cooper, R. L. (1989). Language planning and social change. Cambridge University Press.
Federal Statistical Office. (n.d.). Hauptsprachen [Main languages]. Swiss Federal Statistical Office. https://www.swissstats.bfs.admin.ch/data/webviewer/appId/ch.admin.bfs.swissstat/article/issue220122022200-05/package
Guo, R. (2025). International Chinese language education. Beijing: The Commercial Press.
Haugen, E. (1966). Language conflict and language planning: The case of modern Norwegian. Harvard University Press.
Haugen, E. (1972). The ecology of language (A. S. Dil, Ed.). Stanford University Press.
Kaplan, R. B., & Baldauf, R. B., Jr. (1997). Language planning from practice to theory. Multilingual Matters.
Leeman, J. (2018). It’s all about English: The interplay of monolingual ideologies, language policies and the U.S. Census Bureau’s statistics on multilingualism. International Journal of the Sociology of Language, 2018(252). https://doi.org/10.1515/ijsl-2018-0013
Li, Y.M. (2021, July 9). The role of border languages in good-neighbourliness and frontier security. Chinese Social Sciences Today, 4.DOI:10.28131/n.cnki.ncshk.2021.002672.
Mufwene, S. S. (2001). The ecology of language evolution. Cambridge University Press.
National Statistics Office of Mongolia. (2021). 2020 population and housing census of Mongolia: National report. National Statistics Office of Mongolia.
Shohamy, E. (2006). Language policy: Hidden agendas and new approaches. Routledge.
Tollefson, J. W. (Ed.). (2013). Language policies in education: Critical issues (2nd ed.). Routledge.
United Nations. (2017). Principles and recommendations for population and housing censuses (Rev. 3). United Nations.
Xinhua. (2025, January 10). Mongolia’s foreign trade surges 12.3 pct in 2024. Xinhua. https://english.news.cn/20250110/d5b146d6436a4f5e9b8b8b4ee0ab9373/c.html