Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөгжил баил тод байдал: Монголын боловсролын сэтгүүлүүдийн жишээн дээр
:
https://doi.org/10.65168/bs.226-4:
боловсролын судалгаа, хэвлэн нийтлэх практик, ил тод байдал, хянан магадлагаа, хэвлэлийн ёс зүйХураангуй
Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөгжлийн асуудал, ялангуяа хэвлэн нийтлэх практик, ил тод байдал, олон улсын шаардлагыг тооцсон судалгаа хязгаарлагдмал байна. Энэхүү судалгаа нь уг асуудлыг боловсролын чиглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн жишээн дээр авч үзэж, тэдгээрийн нийтэд нээлттэй цахим орчин дахь хэвлэн нийтлэх практикийг шинжлэх, цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой байв. Үүний тулд сэтгүүл хөгжүүлэлтийн олон улсын тав, үндэсний гурван эх үүсвэрийн шаардлагыг нэгтгэн долоон домайны 24 үзүүлэлт бүхий үнэлгээний инструмент боловсруулав. Мөн боловсролын таван сэтгүүлийг уг үзүүлэлтээр үнэлж, нийт 120 ажиглалтыг баталгаажсан, хэсэгчлэн баталгаажсан, эх сурвалжаас олдоогүй гэсэн гурван төлөвөөр кодлов. Үр дүн нь 58 (48.3%) нь баталгаажсан, 35 (29.2%) нь хэсэгчлэн баталгаажсан, 27 (22.5%) нь олдоогүй. Мөн цахим орчин, хүртээмж ба архив (86.7%), сэтгүүлийн таних мэдээлэл ба хамрах хүрээ (80.0%), зохиогч ба өгүүллийн стандарт (76.7%) харьцангуй сайн бүрдсэн бол хянан магадлагаа ба чанарын баталгаа (45.0%), хэвлэлийн ёс зүй ба шударга байдлын (23.3%) талаарх нийтэд нээлттэй мэдээлэл хязгаарлагдмал байлаа. Ялангуяа хэвлэлийн ёс зүйн шаардлага эх үүсвэрүүдэд өргөн туссан боловч сэтгүүлүүдийн цахим орчинд түүнийг нотлох мэдээлэл хангалтгүй байгаа нь шаардлага ба практикийн ил тод байдлын зөрүүтэйг харуулж байна. Судалгааны үр дүн нь эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөгжлийг зөвхөн цахим орчны бүрдлээр бус, редакцын засаглал, хянан магадлагаа, хэвлэлийн ёс зүй, судалгааны бүтээлийн илрүүлэлтийг хамарсан судалгааны мэдлэгийн дэд бүтцийн хүрээнд авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Ном зүй
Bowen, G. A. (2009). Document analysis as a qualitative research method. Qualitative Research Journal, 9(2), 27–40. https://doi.org/10.3316/QRJ0902027
Clarivate. (n.d.). Journal evaluation process and selection criteria. Web of Science Core Collection.
Committee on Publication Ethics (COPE), Directory of Open Access Journals (DOAJ), Open Access Scholarly Publishing Association (OASPA), & World Association of Medical Editors (WAME). (2022). Principles of transparency and best practice in scholarly publishing (Version 4). https://doi.org/10.24318/cope.2019.1.12
Elsevier. (n.d.). Scopus content policy and selection.
Horbach, S. P. J. M., & Halffman, W. (2018). The changing forms and expectations of peer review. Research Integrity and Peer Review, 3, Article 8. https://doi.org/10.1186/s41073-018-0051- 5
Google. (n.d.). Inclusion guidelines for webmasters. Google Scholar.
INASP. (n.d.-a). Journals Online project. INASP Journals Online project
INASP. (n.d.-b). Journal Publishing Practices and Standards (JPPS). INASP JPPS
Karhulahti, V.-M., & Backe, H.-J. (2021). Transparency of peer review: A semi-structured interview study with chief editors from social sciences and humanities. Research Integrity and Peer Review, 6, Article 13. https://doi.org/10.1186/s41073-021-00116-4
Kemp, J. (2018). Metadata and discoverability: A use case overview. Information Services & Use, 38(1–2). https://doi.org/10.3233/ISU-180004
Ng, J. Y., Liu, H., Masood, M., Kochhar, J., Moher, D., Ehrlich, A., Iorio, A., & Cobey, K. D. (2024). A mixed-methods survey and focus group study to understand researcher and clinician preferences for a Journal Transparency Tool. Scientific Reports, 14(1), Article 26626. https://doi.org/10.1038/s41598-024-77790-z
Roosendaal, H. E., Geurts, P. A. T. M., & van der Vet, P. E. (2001). Developments in scientific communication: Considerations on the value chain. Information Services & Use, 21(1), 13–32. https://doi.org/10.3233/ISU-2001-21103
Tennant, J. P., & Ross-Hellauer, T. (2020). The limitations to our understanding of peer review. Research Integrity and Peer Review, 5, Article 6. https://doi.org/10.1186/s41073-020-00092-1
Wicherts, J. M. (2016). Peer review quality and transparency of the peer-review process in open access and subscription journals. PLOS ONE, 11(1), e0147913. https://doi.org/10.1371/journal.pone.0147913
Бэгз, Н., Жадамба, Н., Лхагвасүрэн, П., Итгэл, М. (2019). Монголын боловсролын судалгааны хөгжлийн асуудалд. Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг, 24, 6–23. https://scholar.google.com/citations?view_op=view_citation&hl=en&user=MaE3HwMAAAAJ&sortby=pubdate&citation_for_view=MaE3HwMAAAAJ:W7OEmFMy1HYC