Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн харьцуулсан судалгаа (Технологийн болон Политехникийн коллежийн жишээн дээр)
:
https://doi.org/10.65168/:
Японы Коосэн загварын сургалтын хөтөлбөр, Инженерийн боловсрол, Политехникийн коллеж (Техникийн боловсрол), Механик инженерХураангуй
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн хангахад технологийн болон политехникийн коллежуудын сургалтын чанар чухал үүрэг хүлээж байна. Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд их сургууль(University), дээд сургууль(Institute), коллеж(College), коосэн загварын техникийн коллеж (Koosen technology college) гэсэн 4 төрөлд хувааж дээд боловсрол олгох үйл ажиллагааг явуулж байна.
Энэхүү судалгаа нь Политехникийн болон Японы Коосэн загварын Технологийн коллежийн “Механик инженер” хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд гүйцэтгэлд суурилсан, шалгуур үзүүлэлтээр оролцогч талуудын оролцоотой хэмжиж, үр дүнг харьцуулав.
Уг судалгаанд Механик инженерчлэлийн ижил төстэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буй 3 политехник коллеж, Коосэн загварын 2 технологийн коллежийн хөтөлбөрүүд орсон. Судалгааг бүтцийн тэгшитгэлийн загварчлалын аргаар хийж SPSS болон SmartPLS программ ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад Механик инженерчлэлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд сонгосон хүчин зүйлсүүд хүчтэй нөлөөлж байгаа нь тогтоодлоо. Судалгаанд хамрагдсан хоёр төрлийн коллежийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг харьцуулахад политехникийн болон коосэн загварын технологийн коллежийн хувьд ялгаатай байна.
Ном зүй
ABET. (2022). *Criteria for Accrediting Engineering Programs, 2022–2023*. Accreditation Board for Engineering and Technology. https://www.abet.org
Crawley, E. F., Malmqvist, J., Östlund, S., Brodeur, D. R., & Edström, K. (2014). *Rethinking Engineering Education: The CDIO Approach* (2nd ed.). Springer.
Japan Accreditation Board for Engineering Education (JABEE). (2023). *Model Core Curriculum for Mechanical Engineering*. https://jabee.org
Spady, W. G. (1994). *Outcomes-Based Education: Critical Issues and Answers*. American Association of School Administrators.
Washington Accord. (2021). *Graduate Attributes and Professional Competencies (Version 3)*. International Engineering Alliance. https://www.ieagreements.org
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт. (2023). *Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа – 2023 он*. Улаанбаатар: ХНХСИ.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам. (2021). *Мэргэжлийн болон техникийн боловсролын өнөөгийн нөхцөл байдал*. Улаанбаатар: БШУЯ.
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль. (2025). *PLOs-2025.05.04.docx* – Механик инженерийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний судалгаа.
ШУТИС. (2025). *Ажил олгогчоос авах асуулга 2025.04.15.docx* – Ажил олгогчийн үнэлгээний дүн.
Mongolian University of Science and Technology. (2020). *CDIO Proceedings*. https://www.cdio.org
KMTL & KOSEN Thailand. (2016). *Implementation of Introductory Engineering Education at KOSEN-KMTL in Thailand*.
National Institute of Technology. (2023). *QA for the MCC in National Institute of Technology – Education Activities*.
JICA & MCC. (2023). *MCC in KOSEN and Quality Assurance by Outcomes Based Learning*.
ШУТИС. (2025). *BASELINE STUDY ON SUPPLY AND DEMAND FOR SELF- AND WAGE-EMPLOYMENT FOR CURRENT AND FUTURE WORK – MON.*