Танин мэдэхүйн чадварыг судлахад Равений прогрессив матриц тестийн психометрик боломж
:
https://doi.org/10.65168/:
танин мэдэхүйн чадвар, Равений прогрессив матрицын тест, психометрик үндэслэл, хийсвэр сэтгэхүй, логик дүгнэлт, асуудал шийдвэрлэх чадварХураангуй
Хүний танин мэдэхүйн чадвар нь мэдээллийг хүлээн авч ойлгох, тогтоох, сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх зэрэг харилцан уялдаа бүхий олон үйл явцын нэгдлээр тодорхойлогддог. Энэхүү чадварыг үнэлэхэд өргөн хэрэглэгддэг арга хэрэгслийн нэг нь Ж. Равены боловсруулсан прогрессив матрицын тест бөгөөд дүрсүүдийн хоорондын зүй тогтол, харилцан хамаарлыг илрүүлэх замаар хийсвэр сэтгэхүй, логик дүгнэлт хийх чадварыг үнэлэхэд чиглэсэн хэл ярианы бус тест юм. Уг тестийн даалгаврууд нь хялбараас төвөгтэй рүү дараалсан бүтэцтэй бөгөөд хүртэхүй, богино хугацааны ой тогтоолт, хийсвэр сэтгэхүй, логик дүгнэлт, асуудал шийдвэрлэх зэрэг танин мэдэхүйн олон үйл явцын нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан гүйцэтгэгддэг. Иймээс Равений прогрессив матрицын тестийн гүйцэтгэл нь хүний ерөнхий танин мэдэхүйн чадамжийн түвшин, онцлогийг цогц байдлаар үнэлэх психометрик үндэслэлийг бүрдүүлдэг. Түүнчлэн энэхүү тест нь танин мэдэхүйн олон талт үйл явцын харилцан уялдаа, хөгжлийн түвшинг илрүүлэх боломжтой, найдвартай бөгөөд боловсрол, сэтгэл судлалын үнэлгээ, судалгааны практикт өргөн хэрэглэгдэхүйц арга хэрэгсэл болох ач холбогдолтой юм.
Энэхүү өгүүллээр Равений прогрессив матрицын тестийн танин мэдэхүйн чадварыг цогцод нь үнэлэх психометрик боломжийн онол арга зүйн үндэслэлийг тоймлон хүргэхийг зорилоо.
Ном зүй
Schultz, D. P., & Schultz, S. E. (2016). A history of modern psychology (11th ed.). Cengage Learning.
Hergenhahn, B. R., & Henley, T. (2014). An introduction to the history of psychology (7th ed.). Wadsworth Cengage Learning.
Martha Lally, Suzanne Valentine-French. (2019). Lifespan Development: A Psychological Perspective. https://www.bing.com