Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, эцэг эхийн харилцаанд тулгарч буй бэрхшээл, урьдчилан сэргийлэх арга зам
:
https://doi.org/10.65168/:
Багш-эцэг эхийн түншлэл, гурвалсан гэрээ, харилцааны зөрчил, урьдчилан сэргийлэх боломжХураангуй
Энэхүү судалгааны зорилго нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, эцэг эхийн харилцаанд тулгарч буй бэрхшээл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, харилцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг судлахад оршино. Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулсан холимог судалгааны загвар ашиглаж, нийслэлийн дөрвөн цэцэрлэгийн 91 багш, 72 эцэг эх, асран хамгаалагч, нийт 163 оролцогчийг асуумжид хамруулж, зургаан багш, зургаан эцэг эхтэй ганцаарчилсан ярилцлага хийв. Тоон өгөгдлийг дүрслэх статистик, Кронбахын альфа коэффициент болон Пирсоны корреляцийн шинжилгээгээр, чанарын өгөгдлийг сэдэвчилсэн шинжилгээгээр боловсруулав. Судалгааны үр дүнгээс багш, эцэг эхийн харилцаанд харилцааны соёл, мэдээлэл солилцоо ба эргэх холбоо, харилцан итгэлцэл, талуудын үүрэг хариуцлагын талаарх ойлголт, цаг хугацааны зохицуулалттай холбоотой бэрхшээлүүд байгааг тогтоов. Ярилцлагын үр дүнгээр үл хүндэтгэсэн харилцаа, үл итгэлцэл, ажлын бус цагаар харилцах зэрэг нь багшийн сэтгэл зүйн дарамттай холбоотой байж болохыг багш нар онцолсон бол эцэг эхчүүд мэдээллийн хүртээмж, багштай уулзах боломж, эргэх холбоо болон цэцэрлэг–гэр бүлийн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгцээг илэрхийлэв. Мөн “Гурвалсан гэрээ”-ний агуулга, талуудын үүрэг хариуцлагын талаарх ойлголт болон бодит хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай байгааг үр дүн харууллаа.
Ном зүй
Монгол Улсын Их Хурал. (2023). Боловсролын ерөнхий хууль.
Боловсрол, шинжлэх ухааны яам. (2024). Цэцэрлэгийн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч болон багш, цэцэрлэгийн захиргааны хооронд байгуулах гурвалсан гэрээ.
Гэрэлмаа, Ж. (2020). Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эцэг эхийн оролцооны өнөөгийн байдал. Боловсрол судлал.
Сүхбаатар, Д. (2014). Цэцэрлэгийн багшийн харилцааны арга зүй, тулгарч буй асуудлууд. Багшийн хөгжил судалгааны бүтээл.
Bronfenbrenner, U. (1979). The ecology of human development: Experiments by nature and design. Harvard University Press.
Epstein, J. L., Sanders, M. G., Sheldon, S. B., Simon, B. S., Salinas, K. C., Jansorn, N. R., Van Voorhis, F. L., Martin, C. S., Thomas, B. G., Greenfeld, M. D., Hutchins, D. J., & Williams, K. J. (2018). School, family, and community partnerships: Your handbook for action (4th ed.). Corwin.
TeachKloud. (2022). Managing difficult conversations with parents in early childhood settings.