Академик англи хэлний сургалтаар дамжуулан тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг дэмжих нь: Pearson-ийн University Success Reading & Writing сурах бичгийн агуулгын шинжилгээ
:
https://doi.org/10.65168/:
суралцах идэвх, шүүмжлэлт сэтгэлгээ, сурах бичгийн шинжилгээ, глобал асуудал, академик чадварХураангуй
Энэхүү судалгаа нь их сургуулийн академик англи хэлний сургалтын агуулга оюутнуудын тогтвортой хөгжлийн талаарх ойлголтод хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилготой. Судалгаанд Pearson хэвлэлийн University Success Reading and Writing A2 (High-Beginning) сурах бичгийг ашигласан бөгөөд уг сурах бичгээр академик англи хэл судалсан Мандах их сургуулийн 1-р түвшний 160 орчим оюутан хамрагдсан. Судалгаанд сурах бичгийн агуулгын шинжилгээ болон асуулгын судалгааг хослуулсан холимог аргыг ашигласан. Судалгааны үр дүнгээс харахад асуулгын найдвартай байдал α = 0.86 байсан бөгөөд оюутнуудын тогтвортой хөгжлийн талаарх ойлголтын дундаж M = 4.72 (SD = 0.53) байв. Мөн суралцах идэвх болон хэлний чадварын хөгжлийн хооронд эерэг хамаарал (r = 0.47, p< 0.01) илэрсэн бөгөөд регрессийн шинжилгээгээр суралцах идэвх нь хэлний чадварын хөгжилд ач холбогдолтой нөлөө үзүүлж байгааг тогтоосон (β = 0.41, p< 0.01). Эдгээр үр дүн нь академик англи хэлний сургалт нь суралцах идэвх, хэлний чадварын хөгжлийг төдийгүй суралцагчдын тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг харуулж байна.
Ном зүй
Barth, M. (2015). Implementing sustainability in higher education: Learning in an age of transformation. Routledge.
Cates, K. (2006). Global education, peace education and language teaching. TESL Reporter, 39(1), 1–15.
Dudley-Evans, T. &. (1998). Developments in English for specific purposes: A multi-disciplinary approach. Cambridge: Cambridge University Press.
Hyland, K. (2006). English for academic purposes: An advanced resource book. London: Routledge.
Lee, J. (Journal of Language Teaching and Research 15(1)). 2024. Integrating sustainability topics into EFL classrooms: Effects on student awareness. , 45–55.
Nations, U. (2015). Transforming our world: The 2030 agenda for sustainable development. New York: United Nations.
Paris:, U. (2020). Education for sustainable development: A roadmap. Paris: UNESCO Publishing.
Sterling, S. (2011). Transformative learning and sustainability: Sketching the conceptual ground. Learning and Teaching in Higher Education, 5, 17–33.
Tilbury, D. (2011). Education for sustainable development: An expert review of processes and learning. Paris: UNESCO.
Wals, A. E. (2014). Sustainability in higher education in the context of the UN DESD: A review of learning and institutionalization processes. Journal of Cleaner Production, 62, 8–15.