Удирдлага мэдээллийн системийн хэрэглэхэд хялбар байдлын шинжилгээ (их, дээд сургуулийн жишээн дээр)
:
https://doi.org/10.65168/:
TAM2, системийн чанар, хэрэгтэй байдал, хэрэглэгчийн хандлага, дээд боловсролХураангуй
Энэхүү судалгаагаар дээд боловсролын байгууллагын удирдлага мэдээллийн системийн хэрэглэгчийн хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийг технологи хүлээн авах загвар (TAM2) болон системийн чанарын үзүүлэлтүүдтэй хослуулан судаллаа. Судалгаанд 98 хэрэглэгчийг хамруулж, өгөгдлийг SPSS программ ашиглан найдвартай байдлын, хүчин зүйлийн, хамаарлын болон олон хүчин зүйлт регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Судалгааны үр дүнгээс харахад системийн чанар нь хэрэглэгчийн ойлголтод статистикийн ач холбогдол бүхий эерэг нөлөөтэй болох нь тогтоогдлоо. Тухайлбал, системийн чанар нь хэрэглэхэд хялбар байдал (r = 0.655, p < 0.01) болон хэрэгтэй байдал (r = 0.620, p < 0.01)-тай дунд зэргийн хүчтэй эерэг хамааралтай байна. Энэ нь системийн чанар сайжрахын хэрээр хэрэглэгчид системийг илүү хялбар, хэрэгцээтэй гэж үнэлэх хандлага нэмэгдэж байгааг илтгэнэ. Мөн хэрэглэгчийн хандлага нь хэрэглэхэд хялбар байдал (r = 0.709, p < 0.01) болон хэрэгтэй байдал (r = 0.679, p < 0.01)-тай хүчтэй эерэг хамааралтай байна. Энэ нь системийн чанар нь хэрэглэгчийн ойлголтод (хялбар байдал, хэрэгтэй байдал) нөлөөлөх замаар хэрэглэгчийн хандлагад шууд нөлөө үзүүлэхийн зэрэгцээ (r = 0.535, p < 0.01), мөн шууд бус нөлөөлөл үзүүлж байгааг харуулж байна. Загвар нь хэрэглэгчийн хандлагын 58.6 хувийг тайлбарлаж байна. Энэхүү үр дүн нь TAM2 загварын хүчинтэй байдлыг баталж, системийн чанарыг хэрэглэгчийн хүлээн авахад чухал гадаад хүчин зүйл болохыг харуулж байна. Ялангуяа хэрэглэхэд хялбар байдал нь хэрэглэгчийн хандлагад хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч хүчин зүйл болох нь тогтоогдлоо.
Ном зүй
Abdullah, F., & Ward, R. J. C. i. h. b. (2016). Developing a General Extended Technology Acceptance Model for E-Learning (GETAMEL) by analysing commonly used external factors. 56, 238-256.
Boone Jr, H. N., & Boone, D. A. J. T. J. o. e. (2012). Analyzing Likert data. 50(2), 48.
Davis, F. D. (1989). Perceived Usefulness, Perceived Ease of Use, and User Acceptance of Information Technology. Management Information Systems Quarterly, 13(3), 319-340. https://doi.org/10.2307/249008 %J Management Information Systems Quarterly
DeLone, W. H., & McLean, E. R. J. J. o. m. i. s. (2003). The DeLone and McLean model of information systems success: a ten-year update. 19(4), 9-30.
Field, A. (2024). Discovering statistics using IBM SPSS statistics. Sage Publications Limited.
Hair Jr, J. F., Black, W. C., Babin, B. J., & Anderson, R. E. (2010). Multivariate data analysis. In Multivariate data analysis (pp. 785-785).
King, W. R., He, J. J. I., & management. (2006). A meta-analysis of the technology acceptance model. 43(6), 740-755.
Likert, R. J. A. o. p. (1932). A technique for the measurement of attitudes.
Nunnally, J. C. (1978). Psychometric theory. In: McGraw-Hill.
Park, S. Y. J. J. o. e. t., & society. (2009). An analysis of the technology acceptance model in understanding university students' behavioral intention to use e-learning. 12(3), 150-162.
Petter, S., DeLone, W., & McLean, E. J. E. J. o. i. s. (2008). Measuring information systems success: models, dimensions, measures, and interrelationships. 17(3), 236-263.
Schepers, J., Wetzels, M. J. I., & management. (2007). A meta-analysis of the technology acceptance model: Investigating subjective norm and moderation effects. 44(1), 90-103.
Venkatesh, V., & Bala, H. J. D. S. (2008). Technology acceptance model 3 and a research agenda on interventions. 39(2), 273-315.
Venkatesh, V., & Davis, F. D. J. M. S. (2000). A theoretical extension of the technology acceptance model: Four longitudinal field studies. 46(2), 186-204.
Venkatesh, V., Morris, M. G., Davis, G. B., & Davis, F. D. (2003). User Acceptance of Information Technology: Toward a Unified View 1. Management Information Systems Quarterly, 27(3), 425-478. https://doi.org/10.2307/30036540 %J Management Information Systems Quarterly
Wixom, B. H., & Todd, P. A. J. I. s. r. (2005). A theoretical integration of user satisfaction and technology acceptance. 16(1), 85-102.
Орхонтуяа, Д., & Мөнхтуяа, Д. (2017). Удирдлагын мэдээллийн системд хийсэн шинжилгээ “Их, дээд сургуулиудын жишээн дээр”. ХАА-н шинжлэх ухаан сэтгүүл, №20 (01), 153-157.