Хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэх Monball-360 хөтөлбөрийн үр нөлөө(ЕБС-ийн II ангийн биеийн тамирын хичээлийн жишээн дээр)

##article.authors##

  • Даваагийн Пүрэвдорж МУБИС ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

хөдөлгөөний эвслийн бүрдэл, бөмбөгтэй дасгал, тоглоом, хөдөлгөөний эвсэл

Хураангуй

Энэхүү судалгаагаар бөмбөгтэй дасгал тоглоомд суурилсан Monball-360 хөтөлбөрийн бага ангийн сурагчдын хөдөлгөөний эвслийн хөгжилд үзүүлэх нөлөөг туршилтын аргаар үнэлэв. Судалгаанд туршилтын болон хяналтын бүлэг бүхий pre–post загвар ашиглаж, хөдөлгөөний эвслийн түвшинг ECOMOT-9 сорилын багцаар үнэлсэн. Интервенцийн хугацаа 12 долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд туршилтын бүлэг Monball-360 хөтөлбөрийн дагуу системтэй, үе шаттай бөмбөгтэй дасгал тоглоомын үйл ажиллагаанд оролцсон бол хяналтын бүлэг уламжлалт биеийн тамирын хичээлд хамрагдсан.
Судалгааны үр дүнгээс туршилтын бүлгийн нийт ECOMOT-9 туршилтын өмнөх ба дараах үнэлгээний хооронд статистикийн ач холбогдол бүхий ахиц илэрсэн (p<0.01). Энэ нь Monball-360 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бөмбөгтэй дасгал тоглоом нь сурагчдын гар-нүдний зохицол, хөдөлгөөний дараалал, тэнцвэр, орон зайн баримжаа зэрэг хөдөлгөөний эвслийн есөн бүрдэл чадваруудыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлснийг харуулж байна.
Мөн бүлгүүдийн gain score-ийн харьцуулалтаар туршилтын бүлэг хяналтын бүлгээс мэдэгдэхүйц илүү ахиц үзүүлсэн бөгөөд энэхүү ялгаа статистикийн өндөр ач холбогдолтой байв. Нөлөөллийн хэмжээ (Cohen’s d≈1.44) нь их хэмжээний ангилалд хамаарч байгаа нь хөтөлбөрийн үр нөлөө зөвхөн статистикийн хувьд төдийгүй практик ач холбогдлын хувьд ч хүчтэй байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, Monball-360 хөтөлбөр нь бага ангийн сурагчдын хөдөлгөөний эвслийг бодитойгоор сайжруулах боломжтой, сургалтын орчинд хэрэгжүүлэх үр дүнтэй арга зүй болохыг судалгааны дүн баталж байна.

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Бага боловсрол, арга зүйн танхимд биеийн тамирын багшаар ажилладаг, магистр. Судалгааны чиглэл нь Бага боловсролын Биеийн тамирын боловсролын интеграцичилсан сургалтын арга зүй, сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил.

Ном зүй

Gallahue, D. L., & Ozmun, J. C. (2006). Understanding motor development: Infants, children, adolescents, adults (6th ed.). McGraw-Hill.

Gallahue, D. L., Ozmun, J. C., & Goodway, J. D. (2012). Understanding motor development: Infants, children, adolescents, adults (7th ed.). McGraw-Hill.

Robinson, L. E., Stodden, D. F., Barnett, L. M., Lopes, V. P., Logan, S. W., Rodrigues, L. P., & D’Hondt, E. (2015). Motor competence and its effect on positive developmental trajectories of health. Sports Medicine, 45(9), 1273–1284. https://doi.org/10.1007/s40279-015-0351-6

Stodden, D. F., Goodway, J. D., Langendorfer, S. J., Roberton, M. A., Rudisill, M. E., Garcia, C., & Garcia, L. E. (2008). A developmental perspective on the role of motor skill competence in physical activity: An emergent relationship. Quest, 60(2), 290–306.

Barnett, L. M., Lai, S. K., Veldman, S. L. C., Hardy, L. L., Cliff, D. P., Morgan, P. J., ... & Okely, A. D. (2016). Correlates of gross motor competence in children and adolescents: A systematic review and meta-analysis. Sports Medicine, 46(11), 1663–1688.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-05-05

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд