Сургууль-эцэг эхийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх замаар оролцоог нэмэгдүүлэх нь

##article.authors##

  • Бэхбатын Отгонжаргал Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Цэгмэдийн Пүрэвжал Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Санжуугийн Баясгалан Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Дагвадоржийн Нарангэрэл Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Лхагвасүрэнгийн Гэрэлсүрэн Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Янсанжавын Даваажаргал Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Цэвэгжавийн Банзрагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##
  • Амарсайханы Баасансүрэн Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Ирээдүй 21-р зуун сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

боловсролын шинэчлэл, эцэг эхийн оролцоо, хариуцлага, хүүхэд хамгаалал

Хураангуй

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ерөнхий боловсролын сургуультай хамтран ажиллах гэрээний загварт оролцогч талуудын нийтлэг эрх, үүрэг, багш, ажилтны эрх үүрэг, ерөнхий боловсролын сургуулийн эрх, үүрэг, талуудын харицлага, бусад гэх мэт найман зүйл заалтуудтайгаар 2023 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Тус гэрээгний загвараар сургууль, эцэг эх, харгалзан дэмжигчтэй хамтран тухайн хичээлинй жилд хэрхэн ажиллах талаар харилцан тохиролцож гарын үсгээр баталгаажуулдаг бид энэхүү гэрээний зарим заалтуудыг шинэчлэх замаар эцэг эх, харгалзан дэмжигчийн оролцоог нэмэгдүүлэх хувилбарыг бид туршин үр дүнгээс танилцуулж байна. Одоогийн мөрдөгдөж буй гэрээний загвар нь эцэг эх, асран хамгаалагч болон багш нарын хувьд хариуцлагын механизмгүй, "хэлбэр төдий" байна гэсэн хариултыг өгсөн учир энэ сэдвийг сонгох шалтгаан болсон. Иймээс бид гэрээг SIP-PDSA мөчлөгөөр шинэчлэн хэрэгжүүлснээр оролцооны 6 үзүүлэлт дунджаар 15.7 хувиар нэмэгдсэн ба эцэг эхийн оролцоог материаллаг хэлбэрээс бодит үйлдэл рүү шилжүүлж, хамтын ажиллагааг системтэй дэмжсэн туршлагаас хуваалцаж байна. Туршилтад Жойс Эпстейн оролцооны онол болон SIP-PDSA (Төлөвлөх-Хийх-Судлах-Сайжруулах) мөчлөгийг ашиглан Хөвсгөл аймгийн "Ирээдүй 21-р зуун" сургуулийн 6 в ангийн 30 эцэг эхийг хамруулан 5 сарын турш хэрэгжүүлсэн. Туршилтаар "Open Day" болон 60 минутын менежментийг нэвтрүүлснээр харилцаа холбооны оролцоо 62.0 хувиас 90.4 хувь болж өсөж, итгэлцэл бэхжсэн байна. Хүүхэд өсгөх орчны чиглэлд витаминжуулалт 100 хувь, цүнхний жин бууруулалтад 81.8 хувь үр дүнтэй гарч, эцэг эхийн өдөр тутмын оролцоо бодитоор нэмэгдсэн. Мөн маргаан шийдвэрлэх 4 шатлалт механизмыг нэвтрүүлснээр багшийн шаардлагыг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх хандлага 4.8 оноонд хүрсэн нь хамтын хариуцлагыг сайжрууллаа. 

Ном зүй

УИХ. (1992). Монгол Улсын Үндсэн хууль .Улаанбаатар.

УИХ.( 2023). Боловсролын ерөнхий хууль. Улаанбаатар.

УИХ. (2016). Хүүхэд хамгааллын тухай хууль. Улаанбаатар.

БЕГ. (2023). Эцэг эхтэй байгуулах гэрээний загвар. Улаанбаатар.

Epstein, J. L. (2011). School, Family, Community Partnerships.

Henderson, A. T., & Mapp, K. L. (2002). A New Wave of Evidence.

Deming, W. E. (1986). Out of the Crisis. Massachusetts Institute of Technology.

Thomas, J., & Bunnell, S. (2025). Multi-tiered dispute resolution systems in education.

Jamovi Project (2024). Jamovi (Version 2.3) [Computer Software].

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-04-25

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд