Монгол оюутнуудын хятад хэлээр бичих чадварыг тодорхойлох судалгаа, үр дүн

##article.authors##

  • Төмөрбаатар Энэбиш МУБИС, Боловсрол судлал арга зүйн тэнхим, докторант ##default.groups.name.author##
  • Цогзолмаа Гөрөөч МУБИС ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.222-9

:

Хятад хэлний түвшин тогтоох шалгалт, сургалтын арга зүй, хятад хэлний сургалт, суралцагчид, оюутан төвтэй сургалт

Хураангуй

Бид Монгол улсад хятад хэл сурч буй 400-н оюутныг хамруулсан судалгааг явуулахад суралцагчдын 74.9 хувь нь хятад хэл суралцахад тулгарч буй хамгийн том хүндрэл, бэрхшээл бол ханз бичих, бичих чадвар гэж хариултаас харж болно. Иймээс хятад хэл суралцагчид энгийн өгүүлбэрээс илүү зүйл бичих боломж хомс байгаа юм. Хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын бичих даалгаврын оноо хамгийн бага буюу 37.0 хувь байгаа нь судалгаагаар илэрсэн бөгөөд энэ нь ханз үсгийг алдаатай бичдэг, хэлзүй дүрмийн мэдлэг сул, өгүүлбэрийн бүтцийн хэрэглээ дутмаг байгаатай холбоотой болох нь ажиглагдсан. Судалгаанд оролцогчдын богино хэмжээний зохион бичлэг бичих, эсвэл дүрмийг зөв хэрэглээтэй байгаа нь оюутнуудын бичгийн чадвар нь ирээдүйн хятад хэлний ур чадвар, ажил мэргэжилд маш чухал гэж 71.3 хувь нь үзэж байгаа ч одоогийн сургалтын арга барил, дэмжлэг хангалтгүй гэж боддог болох нь судалгаагаар батлагдсан. Суралцагчдын ихэнх нь шинэлэг, бүтээлч заах аргыг хүсэж байгаа бөгөөд ихэнх нь бичгийн чадвараа сайжруулахын тулд гар утасны аппликейшн, онлайн платформ зэрэг дижитал хэрэгслийг илүү үр дүнтэй ашиглах шаардлагатай гэсэн судалгааны үр дүнгээс суралцагчдын хятад хэлээр бичих чадварыг сайжруулахад багш, судлаачид анхаарах хэрэгтэйг харуулж байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    Ховд Их Сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөж, ХИС-д боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлал арга зүйн тэнхимийн докторант, Судалгааны чиглэл: Боловсрол судлал, хятад хэл заах арга зүйн чиглэл. Хятад хэл заах арга зүйн чиглэлээр 20 орчим судалгааны ажил бичиж хэвлүүлсэн. 

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, БНХАУ-ын Шаньхай хотын Хуадоны Багшийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны доктор, Судалгааны чиглэл: Хэл шинжлэл, боловсрол судлал, хятад хэлний боловсролын чиглэл

Ном зүй

Liu Ying Lin, Ma Jian Fei, Hu Zi Yuan. (2021). Хэл бичгийн стандарт.

Guan, C. Q., Perfetti, C. A., Meng, W. J. R., & Writing. (2015). Writing quality predicts Chinese learning. 28(6), 763-795.

Brown, H. D. (2001). Teaching by Principles: An Interactive Approach to Language Pedagogy.

Harmer, J. (2004). How to Teach Writing.

Hyland, K. (2003). Second Language Writing. Cambridge University Press.

Jayanti, A. D. (2019). Students writing ability on english descriptive text at grade VIII in SMPN 33 Padang.

Ren. (2017). Deep Reinforcement Learning-Based Image Captioning With Embedding Reward.

Ren, B. N. (2017). 对外汉语写作教学模式研究. .

Tribble. (1996). Small corpora and teaching writing.

Williams. (2007). Transfer in context: replication and adaptation in knowledge transfer relationships.

Yang, L. (2013). 蒙古留学生汉字书写偏误分析及教学建议.

Ш.Лувсанвандан. (2005). Хэл, харьцаа, тэмдэг . Улаанбаатар: МУис-ийн хэвлэх үйлдвэр.

Э.Равдан. (2012). Хэрэглээний хэл шинжлэл (Хэл сурахуйн онол). Улаанбаатар: Соёмбо принтинг.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-02-26

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд