Иргэний боловсрол ба цахим орчны уялдаа хамаарал
:
https://doi.org/10.65168/bs.222-6:
Иргэний боловсрол, цахим орон зай, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (MIL)Хураангуй
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг ихэд өөрчлөгдөж буй өнөө үед ардчилсан, оролцоот иргэн болон төлөвшихийн тулд мэдээллийн хэрэглээ зөв, зохистой байх нь чухал. Ардчилсан, иргэний оролцоо нь одоо цагт цахим мэдээллийн системээс салшгүй хамааралтай болсон бөгөөд энэ нь мэдээллийн агуулгыг боловсруулж, эрэмбэлж, тухайн хувь хүнд тохируулан, бидний харж, хэлэлцэж, итгэж буй зүйлсийн үндсэн агуулгыг бүрдүүлдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, түүгээр дамжиж буй мэдээллүүд нь иргэдийн мэдээллийн гол суваг болж байна. Иргэний боловсрол нь хэвлэл мэдээллийн хэрэглээ, худал, ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, цахим орчин дахь хариуцлагатай оролцоо зэрэг агуулгаар илүү өөрчлөгдөн хувьсаж байна.
Орчин үеийн иргэний боловсролын зорилго нь төрийн байгуулал, институцийн тухай ойлголт мэдлэг олгохоос хальж, иргэдийн үнэт зүйлс, чадвар, идэвхтэй оролцоог илүү дэмжиж байна. Цахим мэдээллийн экосистемийн нөлөө нэмэгдэхийн хэрээр тусгайлсан алгоритм бүхий нийгмийн сүлжээний платформууд олон нийтийн мэдлэг ойлголт, иргэний оролцоог чиглүүлэх гол хүчин зүйл болж буйг иргэний боловсролд сайтар анхаарах шаардлагатай байна.
Ном зүй
“Боловсролын ерөнхий хууль” (2023, шинэчилсэн найруулга)
“Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал” (ЗГ-ын 2024 оны 176 дугаар тогтоол)
Боловсролын салбарын хөгжлийн Дунд хугацааны төлөвлөгөө, 2021–2030; хэрэгжилтийн явцын судалгаа (2024).
“Иргэний ёс зүйн боловсрол” хөтөлбөр (2019).
"ЕБС-ийн 6-12-р ангийн “Иргэний ёс зүйн боловсрол" сурах бичгийн агуулгад хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ" Бүх нийтийн боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2023 он
"First manual on MIL & GCED for youth has been created in Mongolia" Check Check" төсөл 2021
Media and Information Literacy: Policy and Strategy Guidelines UNESCO, 2021
"The State of Civic Education", Hoover Institution Library & Archives at Stanford University, 2025
“Civic Reasoning and Discourse Across the Curriculum: Digital Citizenship Education”
“Media and Information Literacy (MIL) for All: Closing the Gaps” судалгааны тайлан UNESCO, 2025