Хууль зүйн боловсрол ба багшийн тогтвортой хөгжлийн цогц чадамж

##article.authors##

  • Буянгийн Нацагдорж ИЗИС, Хууль зүйн сургууль ##default.groups.name.author##
  • Дашзэвэгийн Шинэтулга ИЗИС, Хууль зүйн сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.222-5

:

дэлхийн иргэн, үзэл хандлага, шийдэл, найдвартай байдал

Хураангуй

Дээд боловсролын төлөвлөлт нь оролтод бус, гаралтад өөрөөр хэлбэл, тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэгтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилтуудад төвлөрөх шаардлагатай болж байгаа энэ цаг үед хууль зүйн дээд боловсрол олгож буй багш, судлаачдын тогтвортой хөгжлийн талаарх цогц чадамжийг тодорхойлох, сэтгэл ханамжид дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бусад эрдэмтэн, судлаачидтай туршлага солилцох үүднээс өөрийн сургуулийн багш нарын дунд судалгааны ажил гүйцэтгэж, зарим үр дүнг хуваалцаж байна. Судалгааны зорилгыг хангахын тулд тогтвортой хөгжлийн ойлголт, үзэл баримтлал, хандлагуудыг судалж, нэгтгэн дүгнэх, цогц чадамжийн талаарх сэтгэл ханамжийн ерөнхий төлөв, энэ нь тэдний багшийн зэрэглэлээс хамаарч хэрхэн ялгаатай байгааг судлахад чиглэсэн бөгөөд судалгаанд 2024-2025 оны хичээлийн жилд Их засаг Хууль зүйн сургуульд багшилж буй 28 багш хамрагдсан. ЮНЕСКО-ийн “ТХЗ-ын төлөөх боловсрол: Суралцахуйн зорилт” зөвлөмжид “Асуудал шийдвэрлэх нэгдсэн цогц чадамж”-ийг оруулан нийт 8 цогц чадамжийг тогтвортой боловсролын түлхүүр цогц чадамж гэж нэрлэсэн байгааг Wiek нарын санал болгосон тогтвортой боловсролын цогц чадамжийн үелсэн бүтцэд нэмж оруулсан байдаг бөгөөд энэхүү судалгааны ажилдаа дээрх 8 цогц чадамжийг судалгааны онол, арга зүйн үндэс болгон авав. Судалгааны зарим дүнгээс үзэхэд хэм хэмжээний болон хамтарч ажиллах цогц чадамжуудыг оролцогчид хамгийн өндөр хувьтай “сайн” гэж үнэлсэн бол стратегийн болон урьдчилан тооцоолох, асуудал шийдвэрлэх нэгдсэн цогц чадамжуудыг хамгийн тааруу хэмээн үнэлсэн байна.

Ном зүй

Монгол хэлээр:

Дэлхий нийтийн түвшинд болон Монгол улс дахь ТХ ба ТХБ-ын хөгжлийн замнал, өрнөл. (2021). Хөтөч ном. УБ.

Сарангэрэл, Д. нар. (2020). Цогц чадамжийн талаарх онол, үзэл санаа. УБ.

Чимгээ, Д. (2014). SPSS нийгмийн статистик шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах нь. УБ.

Англи хэлээр:

de Haan, G. (2010). The development of ESD-related competencies in supportive institutional frameworks. International Review of Education.

Reickmann, M. (2012). Future-oriented higher education: What key competencies should be fostered through university teaching and learning? Futures.

Salman, M., Ganie, S. A., & Saleem, I. (2020). The concept of competence: a thematic review and discussion. European Journal of Training and Development, 44(6/7).

UNESCO. (2016). A Conceptual Framework for Competencies Assessment. IBE.

van der Klink, M. R., & Boon, J. (2003). Competencies: the triumph of a fuzzy concept. International Journal of Human Resources Development and Management, 3(2).

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-04-05

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд