Ногоон зээлийн бүтээгдэхүүний талаарх иргэдийн санхүүгийн мэдлэгийг үнэлэх асуудал

##article.authors##

  • Бүрнээбаатарын Оюунсүрэн Мандах их сургууль, ЭЗБТ ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.228-8

:

ногоон зээл, ногоон бүтээгдэхүүн, тогтвортой хөгжил, санхүүгийн мэдлэг

Хураангуй

Судалгаагаар Монгол Улсын иргэдийн 53 хувь нь ногоон зээлийн талаарх мэдлэггүй болох нь тогтоогдсон. (Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, 2023). Тус судалгааны үр дүнгээс харахад иргэдийн ногоон зээлийн талаарх мэдлэг харьцангуй доогуур түвшинд байгаа нь Монгол Улсад ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүйтэй холбоотой гэж үзэж болно. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь “Ногоон зээл” гэдэг нэр томьёог мэддэг ч, зээлийн зорилго, шалгуур, ашиглалт, хүүгийн нөхцөл, байгаль орчны нөлөөлөл зэрэг нарийн ойлголт сул байна. Дэлхийн хэмжээнд хийгдсэн ногоон төсөл, зээлийн үр дүнд жил бүр 1 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл CO₂ буурч байна (эх сурвалж: Дэлхийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын тайлан 2023). Энэ нь 200 сая ширхэг машин 1 жил яваагүйтэй, дэлхийн хүн бүр таван мод тарьсантай ижил юм. 

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    Бүрнээбаатарын Оюунсүрэн нь 2007 оноос санхүүгийн боловсролын асуудлаар судалгааны ажил хийн, 2015 онд “Эдийн засгийн боловсрол олгох арга замыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Тус судалгааны ажлын үр дүнг илүү нарийвчлан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний үзүүлэлтийг задлан, ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг, зан төлөвийг судлах судалгааны чиглэлээр ажиллаж байна. 
    Б.Оюунсүрэн нь санхүүгийн боловсрол олгох чиглэлээр 2 ном, 3 гарын авлага, 1 дасгал ажлын дэвтэр, 1 хамтарсан бүтээл гаргасан. 

Ном зүй

OECD (2023). OECD/INFE 2023 International Survey of Adult Financial Literacy. Paris: OECD Publishing.

OECD (2023). Financial Consumers and Sustainable Finance: Understanding and supporting consumer decision-making. OECD Publishing.

Сангийн яам (2022). Монгол Улсын ногоон санхүүгийн бодлого ба хэрэгжилтийн тайлан.

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (2023). Монголын ногоон санхүүгийн үзүүлэлт, дүн шинжилгээний тайлан.

МБ, Ариг банк (2024). Ногоон тогтвортой санхүүжилтийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө судалгааны тайлан.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-02-23

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд