Өсвөр насныхны бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, чадвар, хандлагын судалгааны чиг Хятадын бүтээлд тусгах нь

##article.authors##

  • Гомбын Ариунзаяа АШУИС, Дорноговь ##default.groups.name.author##
  • Уулсанаагийн Энхбаяр Дорноговь Нэгдсэн эмнэлэг ##default.groups.name.author##
  • Нацагийн Удвал ГУИС ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.221-7

:

Өсвөр нас, БНҮЭМ, мэдлэг, хандлага, дадал (KAP), судалгааны цоорхой

Хураангуй

Монгол Улсын өсвөр насныхны БНҮЭМ-ийн мэдлэг, хандлага, дадлын өнөөгийн байдлыг үнэлж, судалгааны цоорхойг тогтоон, цаашдын чиг хандлага, бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор 2014–2024 оны хооронд хэвлэгдсэн дотоодын 10, гадаадын 25, нийт 35 судалгааны өгүүлэл, тайланд контент шинжилгээ хийсэн тойм судалгаа юм. Мэдээллийг PubMed, Google Scholar зэрэг мэдээллийн сангаас цуглуулж, бүс нутаг, хүйс, арга зүйн хэлбэрээр харьцуулан шинжлэв.
Судалгаагаар өсвөр насныхны БНҮЭМ-ийн мэдлэг дунд (50–70%), хандлага эерэг (40–60%) байгаа ч бодит практик дадал сул (30–40%) байна. Дотоодын судалгааны 100% нь нийслэл болон төвийн бүсэд хийгдсэн бөгөөд Зүүн, Говийн бүс орхигджээ. Мөн жирэмслэлтээс хамгаалах аргын мэдлэг хангалтгүй (70-75.6%), согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлын бэлгийн харьцаанд орох эрсдэл өндөр (32.2%) байна. Цахим орчин мэдээллийн гол суваг болсон ч түүний нөлөөллийг судалсан тоон үнэлгээ хомс байна.

Ном зүй

Ali, M., Cleland, J., & Shah, I. (2021). Adolescent sexual and reproductive health: Global review and program implications. WHO.

Barriuso-Ortega, S. (2024). School-based sexual education and adolescent behavior: A systematic review.

Journal of Adolescent Health, 75(3), 450–462.

Chandra-Mouli, V., Lane, C., & Wong, S. (2020). What does not work in adolescent sexual and reproductive health programs? Reproductive Health, 17(1), 39–48.

UNESCO. (2022). International technical guidance on sexuality education. Paris: UNESCO.

UNICEF Mongolia. (2022). Adolescent health and well-being in Mongolia: Situation analysis. Ulaanbaatar.

UNFPA. (2023). State of World Population 2023: 8 Billion Lives, Infinite Possibilities. New York: United Nations Population Fund.

WHO. (2024). Adolescent sexual and reproductive health: Global status report. Geneva: World Health Organization.

ЭМЯ. (2021). Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөв байдлын тайлан 2021.

Улаанбаатар: Эрүүл мэндийн яам.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-03-06

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд