Европын "Бельканто" дэгээр дуулах аргыг Хятадын бүтээлд тусгах нь

##article.authors##

  • Цэрэнгийн Чулуунцэцэг СУИС ##default.groups.name.author##
  • Дин Мен СУИС-ийн докторант ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.221-5

:

бельканто, хятад дуу, сургалт, хэл, соёл сэтгэлгээ, эгшиг авиа, амьсгал

Хураангуй

Энэхүү судалгааны зорилго нь Европын сонгодог дууны "бельканто" дэгийн техникийг хятад дууны бүтээлд хэрэглэх явцад тулгарч буй "хэл-техникийн зохицолгүй байдал" хэмээх гол асуудлыг судлан, хятад хэлний авиа зүйн дүрэм ба дуулах техникийн хоорондын уялдааг шинжлэхэд оршино.
Дууны урлаг нь хөгжим ба хэл яриа өндөр түвшинд нэгдсэн уран сайхны хэлбэр юм. Европын сонгодог дууны урлаг XVII зуунд Италийн дуулах тогтолцооноос үүсэлтэй бөгөөд XX зууны эхэн үед Хятадын дууны урлагт нэвтэрч, уламжлалт хөгжмийн соёлд нөлөөлж иржээ. Гэвч хятад хэл болон итали хэл нь авиа зүйн бүтэц, дуу авианы дадал, гоо зүйн уламжлалын хувьд эрс ялгаатай.
Техникийн үүднээс авч үзвэл, "бельканто" дэгийн дууны урлаг нь дуу авианы цуурай, хөндийн нэгдмэл байдлыг чухалчилж, эгшгийн залгамж чанарыг онцолдог. Харин хятад хэлний дөрвөн өнгө аясын өөрчлөлт болон эх авианы хатуу дуудлага нь дуу авианы тогтвортой байдлыг амархан алдагдуулдаг. Соёлын үүднээс авч үзвэл, хятад дууны бүтээлийн уран зохиолын нөхцөл байдал нь Европын дуурийн драмчилсан илэрхийллээс гоо зүйн хувьд тодорхой ялгаатай. Иймд бельканто дуулалтын аргыг ашиглан хятад хэл дээрх дуу, дуурийн бүтээлийг гүйцэтгэх явцад тулгардаг гол хүндрэлүүдийг ойлгож авснаар сургалтын арга зүйд боловсруулалт хийх боломжтой болно. Энэхүү судалгаа нь CNKI мэдээллийн сангаас олж авсан 2918 холбогдох судалгааны бүтээлийн шинжилгээ болон практик туршлагад үндэслэн хийгдсэн.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    1962 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. 1986–1991 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн. 1998 онд Магистрын зэрэг, 2016 онд Урлаг судлалын ухааны докторын (Ph.D)зэрэг хамгаалсан. 2018 онд СУИС-ын дэд профессор. 1997 оноос СУИС-ийн ХУС-ийн уртын дууны дуулах ур зүйн багшаар ажиллаж байна. 

  • ##submission.authorWithAffiliation##

    DIN MENG - 2008–2012 онд Яньтай Наньшань Дээд Сургууль, Хөгжмийн гүйцэтгэл, бакалавр, 2012–2015 онд Цюйфү Багшийн Их Сургууль, Хөгжим ба бүжгийн судлал, магистр, 2022 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургууль, Урлаг судлал, докторант. 2015–2017 онд Жинань хотын Цайхуа Урлагийн Сургалтын Сургууль, дуулаачийн багш

    2017–2018 онд Жинань Синьюань Соёл Урлагийн Сургууль, дуулаачийн багш, 2018–2024 онд Шаньдунгийн Дуу Бүжгийн Театр, дуулаач. 

Ном зүй

Жин, Л. (2007). Ин Шаннэнгийн Үсгээр аялгууг хөтлөх дуулах урлагийн онолын судалгаа. Хунань: Магистрын ажил.

Жихэн, Л. (2014). Итали хэлний эгшгийн авиалбараас суралцан хятад хэлний эгшгийг дуулах сургалт ба гүйцэтгэл. Ухань: Магистрын ажил.

Лян, Ж. (2005). Бельканто аргаар хятад дууг дуулах үеийн авиа тодруулах асуудал. Ухань: Магистрын ажил.

Нинмин, Ч. (2005). Үсгээр аялгууг хөтлөх ба аялгуугаар үсгийг хөтлөх ойлголтын ялгаа. Чефинь : 84-90.

Синьи, Л. (2014). Бельканто аргаар хятад дуу дуулах үеийн авиа тодруулах асуудал. Юньнань: Магистрын ажил.

Хуйцинь, В. (2022). Бельканто дуулах арга дахьавиа тодруулах техник. Хуанхэ : 142-144.

Чюн, Л. (2015). Бельканто дуулах аргачлалаархятад дууг дуулах үеийн авиалбарын асуудал. Жинань: Магистрын ажил.

Шифан, Я. (2013). Дуулах үеийн хэлзүйн авиа-зүйн хэлбэрийн судалгаа. Хэнань: Магистрын ажил.

Яньфан, Ж. (2016). Хятад хэлний эгшгийг дуулах үеийн авиалбарын онцлог. Хэнань: Магистрын ажил.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-02-06

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд