ЕБС-ийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хийсэн шинжилгээний үр дүнгээс
:
https://doi.org/10.65168/bs.221-3:
Төлөвлөгөө, гамшигт үзэгдэл, онцгой нөхцөл, арга хэмжээХураангуй
Манай улсад нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг 10 гаруй төрлийн цаг агаарын үзэгдэл болдог бөгөөд эрсдэлээр нь эрэмбэлбэл ган зуд, ой хээрийн түймэр, шороон болон цасан шуурга, уруйн үер, аадар бороо, мөндөр зэрэг нь голлох гамшигт үзэгдлийн тоонд багтдаг. Үүнд: цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 63 удаа тохиолддог байсан бол сүүлийн 10 жилд 99 удаа болж нэмэгдсэн байна. Иймээс ерөнхий боловсролын сургуулиуд болзошгүй гамшиг, онцгой нөхцөл байдлын үед бэлэн байдлыг хэр хангаж байгааг судлах нь зайлшгүй чухал байна. Тиймээс энэхүү судалгаанд ерөнхий боловсролын сургуулиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг загварын дагуу боловсруулж буй эсэх, тусгаж буй арга хэмжээ нь гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн бэлэн байдлыг хэр хангаж байгааг тодруулахыг зорьсон болно. Шинжилгээний дүнгээс харахад судалгаанд хамрагдсан ерөнхий боловсролын сургуулиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/388 дугаар тушаалаар баталсан “Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар”-ын дагуу боловсруулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүд тодорхой бус ерөнхий, хэмжигдэх боломжгүй байдлаар томьёологдсон байна.
Ном зүй
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/388 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар
Сургуулийн гамшгаас хамгаалах менежмент 2016. Сургуулийн удирдлага, багш ажилчдад зориулсан гарын авлага. Улаанбаатар хот.
Зудын эрсдэлийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэх нь: Малын хорогдлын загвар ба зудын эмзэг байдлын олон үзүүлэлтэд индекс.
НҮБХХ, Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) 2010. Зудын үндэсний тайлан 2009-2010. Улаанбаатар хот, НҮБХХ, ОБЕГ.
Лори, Ж., Д.Одгэрэл, О. 2010. Монгол Улсын сургууль, цэцэрлэг, хүүхэд, багш нарт 2009-2010 оны зудын гамшиг нөлөөлсөн байдлын тайлан. Улаанбаатар, Японы Хүүхдийг ивээх сан.