Монгол Улсын боловсролын зорилго ба сургалтын агуулгын уялдааг шинжилсэн нь: Суурь боловсролын түүхийн сурах бичгийн жишээн дээр

##article.authors##

  • Эрдэнэдаваагийн Үүрцайх МУБИС, Боловсрол судлалын сургууль, Боловсролын удирдлагын тэнхим ##default.groups.name.author##
  • Гомбодоржийн Саранхүү Боловсролын яам ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.221-2

:

зорилго , сурах бичиг , контент анализ , агуулга

Хураангуй

Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын тогтолцооны гарц, үр дүн болон үр нөлөө, өрсөлдөх чадвар буурах хандлагатай байгаа нь тогтолцооны орц, үйл ажиллагааны хэсгийг дахин хянаж, бодит судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгааг илтгэж байна. Ялангуяа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд боловсролын бодлогын баримт бичгүүд олон удаа өөрчлөгдсөн нь нийгмийн хэрэгцээ, шаардлагатай холбоотой боловч бодлогын уялдаа, залгамж, тогтвортой байдлыг хангах асуудлыг улам хурцатгажээ. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсад 20 гаруй жил мөрдөгдсөн боловсролын тухай хууль (2002)-д томьёологдсон боловсролын зорилгод томьёологдсон ойлголтууд сургалтын хөтөлбөр гэх “дундын зууч” шатгүйгээр сурах бичгүүдэд хэрхэн туссан байдлыг уялдаа холбооны үүднээс шинжлэхэд оршино.
Судалгаанд боловсролын тухай хууль дахь зорилгод томьёологдсон долоон ойлголтын хүрээ, тэдгээрийн тайлбараар шалгуурыг боловсруулж, эдгээрийг агуулсан сэдэв, дасгал даалгавар, зураглал зэрэг элементүүд суурь боловсролын түүхийн VI-IX дүгээр ангийн дөрвөн сурах бичигт хэрхэн тусгагдсныг контент анализын аргаар тодорхойллоо. Шинжилгээний дүнд сурах бичгүүдэд боловсролын зорилгын агуулга харилцан адилгүй, ихэнх нь тохиолдолд хангалтгүй тусгагдсан байдал ажиглагдав. Мөн боловсролын зорилго, сургалтын агуулга, сурах бичгийн агуулгын уялдааг сайжруулах шаардлагатай байгаа нь ажиглагдав.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол удирдлагын докторант. Соёл судлалын магистр зэрэгтэй. Судалгааны чиглэл: Боловсролын бодлого, хөтөлбөр, сурах бичгийн шинжилгээ. 

  • ##submission.authorWithAffiliation##

    Боловсрол судлалын доктор (Ph.D). Монгол Улсын Боловсролын яаманд хэлтсийн даргаар ажилладаг. Судалгааны чиглэл: Боловсролын бодлого, хүүхдийн хөгжил ба хамгаалал, тусгай хэрэгцээт боловсрол, ялгаатай хэрэгцээтэй суралцагчийг боловсролд тэгш хамруулах судалгаа.

Ном зүй

БШУЯ. (2021). Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хийсэн шинжилгээний дүнгийн тайлан. Улаанбаатар

Бэгз, Н. (2017). Монголын боловсрол судлалын шинэ парадигм. УБ:Соёмбо Принтинг

Нэмэхжаргал, Т. (2019). Боловсролыг философи-Арга зүйн асуудал. Битпресс, Улаанбаатар.

Пүрэв, О. (2021). Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүй. Мөнхийн үсэг, Улаанбаатар

Түдэв, Л. (2007). Доктор Түдэвийн долоон үг. Улаанбаатар. Согоонуур ХХК.

ҮСХ, (2016). Монгол улс аз жаргалын индексийг олон улсын түвшинтэй харьцуулсан судалгаа

Цогбадрах, С. (2018). Сурах бичгийн агуулга арга зүйд тавих шаардлагыг боловсронгуй болгох нь. Боловсрол судлалын докторын зэрэг горилсон диссертаци.

Энхтүвшин, Ж. (2022). Боловсролын парадигм: Онол ба практик. Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, ЭШХ-ын эмхтгэл, 7, 103-112

Abdulla Al Darayseh & Bilal Alhawamdeh (2023). Science textbooks as an education resources for sustainability: A content analysis. Eurasia Journal of Mathematics, Science and Technology Education. 20.2383. https://doi.org/10.29333/ejmste/13963

Braun, V., & Clarke, V. (2006). Using thematic analysis in psychology. Qualitative Research in Psychology, 3(2), 77–101. https://doi.org/10.1191/1478088706qp063oa

Cutanda, Grian & Murga Menoyo, Mª Ángeles. (2014). Analysis of Mythical-Metaphorical Narratives as a Resource for Education in the Principles and Values of Sustainability. Journal of Teacher Education for Sustainability. 16. 18-38. 10.2478/jtes-2014-0009.https://doi.org/10.2478/jtes-2019-0009

Hutchinson, T., & Torres, E. (1999). The textbook as agent of change. ELT Journal, 48(4), 315-328.

Krippendorff, K. (2004). Content analysis. London; Sage pub.

Mariette Bengtsson, How to plan and perform a qualitative study using content analysis, Nursing Plus Open, Volume 2, 2016, Pages 8-14, ISSN 2352-9008, https://doi.org/10.1016/j.npls.2016.01.001

Mohamamdnia, Zhila & Moghadam, Farzane. (2019). Textbooks as Resources for Education for Sustainable Development: A Content Analysis. Journal of Teacher Education for Sustainability. 21.

-114. 10.2478/jtes-2019-0008. DOI: 10.2478/jtes-2019-0008

Neuendorf, K. A. (2017). The content analysis guidebook. London. Sage.

https://psychlib.ru/mgppu/periodica/IYaSh062012/ZKk-002.htm#$p2

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-03-11

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд