Боловсролын хөтөлбөрийн тогтолцоот мөн чанарыг тогтолцооны шинжилгээний аргаар тайлбарлах нь
:
https://doi.org/10.65168/bs.221-1:
Оюун ухааны боловсрол, сэтгэлийн ухааны боловсрол, амьдрах ухааны боловсрол, суралцахуйн оролт гаралт, боловсролын стандарт, цогц чадамжХураангуй
Энэхүү өгүүлэлд хүний хөгжил бол бие, сэтгэл, оюун ухааны хөгжлийн нэгдмэл тогтолцоо гэсэн суурь үзэл санаанд тулгуурлан боловсролын хөтөлбөрүүд хоорондын онол-аргазүйн уялдаа холбоо, тохирцын асуудлыг судалсан болно. Судалгаанд боловсролын зорилгын таксономи, цогц чадамжийн үзэл баримтлал, олон улсын болон үндэсний боловсролын бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, суралцахуйг нарийн нийлмэл тогтолцоо болохыг онолын түвшинд үндэслэв.
Суралцахуйн оролт болон гаралтад баримжаалсан боловсролын стандартуудыг арга, билгийн шүтэн барилдах ёсны сургаал болон тогтолцооны шинжилгээний аргын үүднээс авч үзэн тэдгээрийг нэг бүхэл тогтолцоот байгууламж болгон тайлбарлав.
Боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгийг туйлшран дөвийлгөхөөс зайлсхийж, харилцан уялдаа холбоо, шүтэлцээнд нь тулгуурлан зохион байгуулбал суралцахуйн бүтээмж, үр ашиг мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтойг судалгааны үр дүн харуулж байна.
Ном зүй
Ирж яваа цагийн боловсролын зорилгыг томъёолсон нь, Боловсрол судлал сэтгүүл, 2025.09(217) х. 11-19.
Батболд,Д. (2013). Боловсролын зорилгын таксономын хөгжил. Боловсрол судлал сэтгүүл, Дугаар 7.
Бурмаа,Б. Нэргүй,Н. Доёд,У. (1998). Сургалтын сэтгэл судлалын үндэс. Сургалтын менежмент гарын авлага, УБ.
Нэргүй, Н. (1998). Сургалтын онолын тогтолцоон загвар, ерөнхий химид сургах шинэ технологи, УБ.
Батболд.Д, Бурмаа.Б, Кембрижийн хөтөлбөрийг Монголын ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны хүрээнд авч үзсэн судалгааны үр дүнгээс, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2012/04 (82), х. 40-47.