ЕБС-ийн дуу хөгжмийн сургалтад Л.Галмандахын уран бүтээлүүдээс  тусгагдсан нь

##article.authors##

  • Нямжавын Долгорсүрэн МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад багш, Дархан-уул аймгийн Дархан дээд сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

дууны урын сан, ном, гарын авлага, программ, стандарт, хөтөлбөр

Хураангуй

Хөгжмийн хичээл-Хөгжлийн хичээл-Хүмүүжил төлөвшлийн хичээл учраас нийгэмд гүйцэтгэх үүрэг, үр нөлөө, ач холбогдол их юм. Дуу хөгжмийн хичээл нь байгаль нийгэм ахуй амьдралын хүрээнд аливаа юмс үзэгдлийг хөгжмөөр дамжуулан хүртэх, хөгжмийн уран бүтээлийг ойлгох, хэрэглээ болгох, авьяасаа бүтээлчээр хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэх зорилготой. Энэ утгаараа хүүхдийн оюун ухаан сэтгэцийн ерөнхий хөгжлийг хангах, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх үүрэгтэй. Ямар ч хөгжим нь хүний сэтгэл зүй, оюун бодол, бие махбодод нөлөөлж байдаг.
 Манай улсад дуу ЕБС-ийн хөгжмийн хичээл нь 1926 оноос эхтэй сургалтын анхны хөтөлбөрөөс хойш 1956,1963,1972,1985,1992-1998, 2004, 2007-2009, 2013-2015 онуудад нийгмийн хөгжил, сургууль, сургалтын систем, өөрчлөгдөх явцад, сургалтын агуулга, хөтөлбөрт ч өөрчлөлт шинэчлэл хийгдсээр иржээ(БСШУЯ, Боловсролын хүрээлэн, 2001, х.182). Бид XX-XXI зууны хүүхдийн дууны хөгжмийн зохиолч, дуу хөгжмийн анхны гавьяат багш Л.Галмандах багшийн 500 гаруй бүтээлээс Бага, дунд сургуулийн программ, сургалтын хөтөлбөр, сурах бичиг сургалтын хэрэглэгдэхүүний агуулгад хэрхэн тусгагдсаныг эх сурвалжуудаас түүврийн аргаар судлан үзэхийг зорьсон болно. 

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Багшийн сургуулийн ахмад багш, Дархан-уул аймгийн Дархан дээд сургуулийн “Багш, хөгжмийн боловсрол” тэнхимийн эрхлэгч, доктор Ph.D. 

Ном зүй

БНМАУ-ын Ардын Боловсролын Яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (1985).Программ-дуу хөгжим I-VII анги. редактор П.Отгонбаатар. Улаанбаатар

БНМАУ-ын НАХЯ-ны дэргэдэх Улсын архивын хэрэг эрхлэх газар.(1967). Хувьсгалын ардчилсан шатны ерөнхий боловсролын сургууль. 1921-1940. Улаанбаатар

Боловсролын хөгжлийн сургууль. (2001). Монголын бага, дунд боловсролын агуулга, арга зүйн хөгжлийн товч тойм (1911-2000 он). Улаанбаатар

Боловсролын хүрээлэн. (2006). ЕБ-ын 11 жилийн сургуульд 2006-2008 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ. Улаанбаатар: Од свит

БСШУЯ. (2015). Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. Улаанбаатар

Долгорсүрэн, Н. (2022).” Монголын хөгжмийн сургалтын хөгжил,хөтөлбөрийн онол, агуулга, арга зүйн асуудалд” Улаанбаатар ТИТАН Принт

Долгорсүрэн, Н.(2018). “Хөгжмийн боловсролд” Улаанбаатар Адмон принт

Жадамба, Б, Чимэдлхам, Ц. (2001). Судалгааны арга зүй. Улаанбаатар

Оюунбилэг Ч., Энхжаргал Х., нар (2017-2020). Хөгжим I-IX сурах бичиг. Улаанбаатар. Мөнхийн үсэг. ХХК

Пүрэвсүрэн, Д. (2007). Монголын хөгжмийн боловсролын уламжлал, шинэчлэл. Улаанбаатар: Сод пресс

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-02-05

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд