Бага ангийн сурагчдын хөдөлгөөний эвслийг бөмбөгтэй дасгал тоглоомоор дэмжих арга зүйн туршилт, үр дүн

##article.authors##

  • Даваагийн Пүрэвдорж МУБИС-ийн Боловсрол судлал сургуулийн докторант ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

амьдралын чанар, дасгал тоглоом, оюун ухаан, танин мэдэхүй, хөдөлгөөний эвсэл, бага насны хүүхэд, бүтээлч арга зүй

Хураангуй

Хүүхдийн биеийн идэвхтэй байдал нь зөвхөн хөдөлгөөний ур чадварын хөгжил төдийгүй эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид хүүхэд, өсвөр үеийнхэн өдөрт 60 минутаас дээш хугацаагаар дунд болон өндөр эрчмийн биеийн хөдөлгөөн хийх ёстой гэж заасан байдаг (World Health Organization. 2020). Гэвч бодит байдал дээр энэ шаардлага хангагдахгүй байна. 
 Бидний боловсруулсан “MonBall-360” хөтөлбөр нь бага ангийн сурагчдын хөдөлгөөний эвслийг бөмбөгтэй дасгал тоглоомоор дэмжих зорилготой бөгөөд хөдөлгөөний эвсэл нь төв мэдрэлийн тогтолцоо, танин мэдэхүй, орчны нөхцөл, хөдөлгөөний гүйцэтгэл зэрэг олон хүчин зүйлийн нийлмэл үр дүнгийн илрэл юм. Түүнийг дэмжих хөтөлбөрийн агуулгыг онолын үндэслэлтэй, шаталсан бүтэцтэйгээр төлөвлөвөл зохино.
 Энэхүү шаардлагад үндэслэн, хөтөлбөрийн агуулгыг боловсруулахдаа Томас Л. Саати (1980)-ийн Аналитик шаталсан шийдвэрийн арга (AHP)-ыг ашигласан. Энэ арга нь хүний логик сэтгэлгээ, математикийн бүтэцлэлийг уялдуулан, шийдвэр гаргалтын онолын суурь аргачлал бөгөөд субъектив үнэлгээг тоон өгөгдөл болгон хувиргаж, шалгуур үзүүлэлтүүдийн харьцангуй ач холбогдлыг тооцох боломжийг олгодог.
 Судалгаанд AHP аргачлалыг ашигласан нь “MonBall-360” хөтөлбөрийн агуулгыг онолын үндэслэлтэй төлөвлөх, агуулгын ач холбогдлыг эрэмбэлж, тоон үнэлгээнд шилжүүлэн харьцуулж, боловсруулсан.
Иймд бид бага ангийн сурагчдын хөдөлгөөний эвслийг дэмжих бөмбөгтэй дасгал тоглоом бүхий хичээлийн хөтөлбөр боловсруулан туршиж, судалгааны үр дүнг үнэлсэн болно. Уг туршилт судалгаанд МУБИС-ийн харьяа ЕБС-ийн II ангийн сурагчдыг хамруулан, 12 долоо хоногийн хугацаанд явуулсан. Туршилтын явц, үр дүнд хүүхдүүдийн хөдөлгөөний эвсэл, танин мэдэхүйн чадамж сайжирсан болох нь судалгааны статистик боловсруулалтаар нотлогдсон. 
Энэхүү өгүүллээрээ туршилт судалгааны үр дүнгээ тоймлон хүргэхийг зорилоо. 

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    МУБИС-ийн Бага боловсрол, арга зүйн танхимд биеийн тамирын багшаар ажилладаг, магистр. Судалгааны чиглэл нь Бага боловсролын Биеийн тамирын боловсролын интеграцичилсан сургалтын арга зүй, сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил

Ном зүй

Donnelly, J. et al. (2016). Physical Activity and Academic Achievement. Medicine & Science in Sports & Exercise, 48(6), 1197-1222.

Gallahue, D. & Ozmun, J. (2006). Understanding Motor Development. McGraw-Hill.

Haywood, K. & Getchell, N. (2020). Life Span Motor Development. Human Kinetics.

Kolb, D. (1984). Experiential Learning. Prentice Hall.

Logan, S. et al. (2012). Fundamental Motor Skills: A Meta-analysis. Child: Care, Health and Development, 38(3), 305–315.

Pesce, C. et al. (2019). Physical Activity and Children's Cognition. Journal of Sport and Health Science, 8(3), 284–295.

Piaget, J. (1952). The Origins of Intelligence in Children. International Universities Press.

Vygotsky, L. (1978). Mind in Society. Harvard University Press.

Zeng, N. et al. (2017). Effects of Physical Activity on Motor Skills and Cognition. BioMed Research International.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-03-17

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд