Сургуулийн өмнөх боловсролын ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнийхэрэгжилтийн судалгаа

##article.authors##

  • Батсайханы Жавзандулам МУБИС-ийн СӨБС-ийн Арга зүйн тэнхим ##default.groups.name.author##
  • Түмэннастын Ариунзаяа Баянхонгор аймгийн Галуут сумын цэцэрлэг ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

ганцаарчилсан сургалт, тэгш хамруулах боловсрол

Хураангуй

Боловсролын ерөнхий хуулийн 10.1.9-д заасны дагуу “хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчийн адил боловсрол эзэмших тэгш боломж, нөхцөлөөр хангагдах” эрхтэй хэмээн заасан байдаг. Цэцэрлэгийн ердийн бүлэгт тэгш хамруулах зарчимын үүднээс хөнгөх хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэмээн оношлогдсон хүүхдийг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааг ганцаарчилсан сургалтаар зохион байгуулж байна. Энэхүү судалгаагаар тавьсан тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж буй багшийн ганцаарчилсан сургалтын хэрэгжилтийг судлах, судалгааны үр дүнд суурилсан санал зөвлөмж боловсруулах зорилгын хүрээнд ганцаарчилсан сургалттай холбогдох бичиг баримтад шинжилгээ хийж, 12 цэцэрлэгийн бүлгийн багшаас ярилцлага авч, 25 хүүхдийг ажиглаж, судалсан. Хүүхдийн хөгжлийн онцлогоос хамааран хэрэгжилт харилцан адилгүй бөгөөд төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэхэд цаг хугацаа, орон зай бага байдаг бөгөөд багш, эцэг эх, боловсролын байгууллага, холбогдох байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон дэмжлэгийг тасралтгүй үзүүлэх нь чухал байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    Б.Жавзандулам – Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр Монгол улсын боловсролын их сургуулийг, Япон улсын Хирошимагийн их сургуульд магистрын зэрэг, АНУ-ын Нью Мексик мужийн их сургуульд докторын зэргийг хамгаалсан. Бага насны хүүхдийн хөгжил, сургуулийн өмнөх боловсрол, сургалтын асуудлын хүрээнд судалдаа хийдэг. Монгол улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн Хүүхдийн хөгжил судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 

  • ##submission.authorWithAffiliation##

    Т.Ариунзаяа – МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг 2025 онд Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Одоо Баянхонгор аймгийн Галуут сумын Нарлаг хүүхдийн цэцэрлэгт СӨБ-ын багшаар ажиллаж байна. Тэрээр тэгш хамруулах боловсролын асуудлаар хийсэн судалгааны бүтээлээрээ “Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам-2025” эрдэм шинжилгээний XI хуралд амжилттай оролцож, илтгэлээ хэлэлцүүлж байсан залуу судаач багш юм.

Ном зүй

Алтанзул, П. (2021). Тэгш хамруулан сургах үзэл санааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хийсэн судалгаа, дэвшүүлж буй шийдэл, арга зам. Улаанбаатар хот.: Боловсрол судлал /172/.

Дуламрагчаа, Т. (2023). Судалгааны ажлын үндэс. Улаанбаатар хот: Адмон принтинг ХХК.

Мина, Ж. Г. (5 дахь хэвлэл). Соёлын баялаг ялгаатай орчинд багшлах нь. . Тодорхой бус.

Наранцэцэг, Д. Б. (2017). Тэгш хамруулах боловсролын чиг хандлага сургуулийн өмнөх боловсролд. Улаанбаатар хот: Бэмби сан ХХК.

Наранцэцэг. Д., Батдэлгэр. Ж., Гэрэлтуяа. Ц., Цэрэннадмид. Ш., Төртогтох. Б., . (2018 он). Тусгай хэрэгцээт боловсролын үндэс. Улаанбаатар: "Мөнхийн үсэг" .

Одгэрэл, Д., Нямдорж, Ч.,. (2022 он). Тэгш хамруулан сургах боловсрол. Улаанбаатар хот: "Адмон принт" ХХК.

Одгэрэл. Д., Ганболд. Д., Мөнхцэцэг. О., Нямдорж. Ч., . (2021 он). Тэгш хамруулах боловсрол. Улаанбаатар: Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2 төслийн хүрээнд боловсруулан хэвлүүлэв.

Сарантуяа, Д., Жавзандулам, Б.,. (2024). Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдэд боловсрол эзэмшүүлж буй нөхцөл байдлын шинжилгээ. Улаанбаатар хот: Соёмбо принт.

Түмэндэмбэрэл, Д., Гита Штейнер Хамси., Оюун, Ц., & Дуламрагчаа, Т. (2013.). Судалгаа хийх арга зүй. Улаанбаатар: "Хөх монгол принтинг" ХХК.

Цэрэннадмид, Ш., Жавзандулам, Б., & Жүгдэрнамжил, Х. . (2019). APA загварын дагуу эрдмийн ажил бичих. . Улаанбаатар: : Edupress хэвлэлийн цех.

Энхтуяа, Б., Шинэцэцэг, Т. (2021). Тусгай хэрэгцээт боловсролын багшид тулгамдаж буй зарим асуудал. Улаанбаатар: Боловсрол судлал (173).

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-03-06

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд