Психодрамын сэтгэц заслын үр дүнгийн судалгаа

##article.authors##

  • Энхээгийн Октябрьжаргал МУБИС. Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлалын тэнхим ##default.groups.name.author##
  • Гэндэнсүрэнгийн Пүрэвсүрэн ҮБХИС. Цэргийн нэгдсэн сургууль, Ерөнхий цэргийн тэнхим ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

социометр, психограм, харилцааны хэв шинжүүд, бие халаалт, өрнөл үе, төгсгөл үе, психодрам

Хураангуй

Психодрамын сэтгэц заслын арга техникийг сонирхон өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэх практикт нэвтрүүлснээр гэр бүл, байгууллага хамт олон, оюутан суралцагчдын харилцааг оношлох арга техникүүд нь хүмүүсийн сэтгэл санааг анагаах, нийгмийн хүнлэг биш байдлыг илрүүлэн ухааруулахын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг чадварыг сайжруулж, хандлага төлөвшүүлэн, мэргэжлийн чиглэлээр туршлагажуулах өргөн боломжтойгоороо давуу талтай юм. Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторантуудад сэтгэц заслын урсгал чиглэлүүдийг онолын үзэл баримтлалуудад суурилан арга техникийн тохируулга хийн, үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан оновчтой сонгон практикт хэрэглэх талаар тодорхой ойлголт өгч, сэтгэц заслын үйлчилгээ үзүүлэн үр дүнг хэмжин үнэлж сэтгэц заслын урсгал чиглэлүүдийг цогцоор бүрэн дүүрэн хэрэглэж шинжлэх ухаанчаар хандах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн. Психодрамын сэтгэц заслын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ 4-р курсын 20-22 насны 14 эмэгтэй оюутантай 4 сарын хугацаанд 64 цаг ажилласан. Психодрамын сэтгэц заслын зохион байгуулалтын үйл ажиллагаа нь бэлтгэл. зөвлөгөө өгөх үйл явц үр дүнг дүгнэх гэсэн үндсэн 3 үе шатаар явагдсан. Психодрамын сэтгэц заслын зөвлөгөөний өмнөх болон дараах үр дүнг харьцуулан үр дүнг хэмжин ажилласан.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    Э.Октябрьжаргал - Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. МУБИС-д 2002 онд бакалавр, 2004 онд магистр, 2014 “Психодрамын сэтгэц заслын аргыг хэрэглэснээр харилцаанд гарсан өөрчлөлтийг судалсан нь” сэдвээр сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. 2014 оноос МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлалын тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна

  • ##submission.authorWithAffiliation##

    Г.Пүрэвсүрэн - Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн. МУБИС-ийг 2002 онд төгсөж, 2004 онд магистр, 2014 онд сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. 2006 оноос одоог хүртэл ҮБХИС-ийн ЦНС-д сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. 

Ном зүй

Fonseca. J. (2004). Contemporary Psychodrama. USA and Canada: By Brunner-Routledge 27 Church Road.

Giacomucci. S. (2021). Social Work. Sociometry. and Psychodrama. Springer. 5-17.

Holmes. D. P. (2005). Psychodrama Since Moreno. New York: the Taylor & Francis e-Library.

Kellerman. P. F. (1992). Focus on Psychodrama: The Therapeutic Aspects of Psychodrama . New York: Jessica Kingsley Publishers.

Nolte. J. (2020). J.L. Moreno and the Psychodramatic method. New York: Routledge.

Tudor. K. (2007). Psychodrama Advances in Theory and practice. New York: Routledge .

О.Мягмар. (2023). Сэтгэц заслын зөвлөгөөний үндэс. Улаанбаатар: Ган принт.

Э.Октябрьжаргал. (2023). Психодрамын сэтгэц засал. Улаанбаатар: Хүннү Пресс.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-03-04

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд