Монгол Улсын боловсролын салбарт Б.Нүннэйжавын оруулсан хувь нэмэр

##article.authors##

  • Яргуй МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлал арга зүйн тэнхимийн докторант ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

Б.Нүннэйжав, монголын боловсрол, алгебр, сурах бичиг, орчуулга, архив, соёлын шинэчлэл

Хураангуй

Өвөр Монголын Зостын чуулганы дарга, Зүүн Түмэд хошууны мэйрэн, шударга баатар Бавуужавын ууган хөвүүн эрдэмтэн багш Нүннэйжав (1899-1932) 1924 онд Япон улсын Васада их сургуулийг төгсөөд, Монгол Улсад шилжин суурьшиж, Багш нарыг бэлтгэх сургуулийн захирлаар 1930 оны 9 сар хүртэл ажиллаж байжээ.

Б.Нүннэйжав нь Монгол Улсын тухайн үеийн боловсролыг цэгцлэн бүрдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан сэхээтэн, эрдэмтэн багш байв. Тэрбээр 1925 оноос Монголд ажиллан, багш нарын мэдлэг боловсрол, сургалтын хөтөлбөр, тоон ухааны салбар орчуулгын соёлд даацтай хувь нэмэр оруулжээ. Түүний“Алгебр хэмээх томьёоны ухааны бичиг”, “Хавтгай гурвалжныг хэмжихийн ухаан”, “Тооны ухааныг тайлбарлан зохиосон дэвтэр, ” “Бага сургуулийн тоо бодлогын бичиг” хэмээх дөрвөн сурах бичиг нь Монгол Улсад тоон ухааныг шинжлэх ухааны түвшинд заасан анхны бүтээл бөгөөд “Монголын урьдах үеийн түүх ба түүнийг шинжлэн үзсэн тухай” орчуулга нь Монголын түүх судлалд гадаадын сурвалжийг системтэйгээр нэвтрүүлсэн эхний жишээ юм. Мөн 1931 оны “Тоо бодлого ба дэлхийн байдлыг шалгасан хүснэгт” нь тухайн үеийн боловсролын үнэлгээний тогтолцооны үүсэлд чухал эх сурвалж болж байна. Б.Нүннэйжавын тухай Монголын түүх судлаачид нэлээд зүйл бичсэн боловч түүний зохиож туурвисан тооны ухааны сурах бичгийн агуулга хэмжээ, үр өгөөж болон япон хэлнээс хөрвүүлсэн хэд хэдэн бүтээлийн талаар сөхөж судалсан зүйл байхгүй тул би үүнийг тодруулан судлахыг хичээлээ.

Зохиогчдын тухай

  • ##submission.authorWithAffiliation##

    Яргуй (YIRIGUI) - МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлал арга зүйн тэнхимийн докторант, судалгааны чиглэл: боловсролын түүх. 

Ном зүй

Болдбаатар,С, Байгалмаа,Ч, Борхүүхэн,Ч. (2021). Монголын боловсрол 100 үйл явдал, Улаанбаатар.

Дэлгэрсайхан,Ц. (2022) .Багшийн сургууль-100 жил .Улаанбаатар.

Лонжид, З. (2002). Шударга баатар Бавуужав. Улаанбаатар.

Нүннэйжав,Б. Алгебр хэмээх тооны ухааныг тайлбарлан зохиосон дэвтэр. Монгол Улсын Төв номын сангийн гар бичмэлийн тасаг. МУҮТА-ын бичиг баримт.

Шагдар,Ш, Батсайхан,Б. (2009). Монголын боловсролын түүх, 1-р боть. Улаанбаатар: Стартлайн ХХК.

Яно Жинч. (1925). Монголын урьдах үеийн түүх ба түүнийг шинжлэн үзсэн тухай.Монгол Улсын Төв номын сангийн гар бичмэлийн тасаг.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-02-26

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд