Амьд биеийн үндсэн шинж агуулгын суралцахуйн үр дүнг хэмжсэн даалгаврын шинжилгээний үр дүн (2025 оны Байгалийн ухаан III ангийн туршилтын дасгал ажлын дэвтрийн биологийн агуулгын даалгавар)

##article.authors##

  • Сэржмядаг Цогбадрах Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн ##default.groups.name.author##
  • Баатарын Алтансүх Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.219-8

:

төвийн ба хэлбэлзлийн үзүүлэлт, хэвийн тархалт, найдвартай байдал, нийцэл, хүндрэл, ялгах чадвар

Хураангуй

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургууль, Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль болон Улаанбаатар хотын 48-р сургуулийн сурагчдын даалгавар (сорилын) -ын үр дүнгийн найдвартай байдал, нийцэл, ялгах чадвар, хүндрэлийн түвшнийг үнэлэв. Даалгавар (сорил) нь 5 даалгавраас бүрдэж, 0–4 онооны шатлалтайгаар боловсруулсан. Төвийн болон хэлбэлзлийн үзүүлэлтээр сорилын дундаж оноо дунд түвшинд, тархалт нь хэвийн бус хэлбэртэй гарсан. Cronbach α = 0.74 буюу дундаас дээш даалгаврын найдвартай үнэлэгдсэн. 1 ба 4-р даалгавар ялгах чадвар сул, хэт хүнд байсан бол бусад нь дунд түвшний хүндрэлийн түвшинд байв. Хэвийн тархалтын шалгуур болох дундаж, медиан, моод ба стандарт хазайлтыг ойролцоо түвшинд барьсан даалгавар (сорил) боловсруулах, даалгавар (сорил)-ын найдвартай байдлын үзүүлэлтийг 0.8 аас дээш болгох, танин мэдэхүйн үйлийн түвшний даалгаврыг тэнцвэрт харьцаатайгаар боловсруулах, боловсруулсан даалгаврыг (сорил) 2 буюу түүнээс дээш давталтайгаар сурагчдаар хийлгэснээр даалгавар (сорил) нь найдвартай, нийцэлтэйгээр бүтээх боломж байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    С.Цогбадрах (Ph.D) – Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр 50 орчим ЭШӨ болон илтгэл бичиж нийтийн хүртээл болгосон. Сурах бичиг судлалын талаар судалгаа хийдэг

  • ##submission.authorWithAffiliation##

    Б.Алтансүх - Боловсролын судалгааны хүрээлэнгийн хөтөлбөр, үнэлгээ, сурах бичиг судлалын секторт байгалийн ухааны хөтөлбөр хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан

Ном зүй

Батчимэг, М., Пүрэв, Ц., Амаржаргал, Т., Төгөлдөр, Я., Эрдэнэчимэг, С. (2019). Судалгааны арга зүй,

чанартай судалгаанд алхам алхмаар чиглүүлэх хөтөч. Улаанбаатар: Аураг хэвлэлийн газар.

Жадамба, Б., Чимэдлхам, Ц. (2001). Судалгааны арга зүй. Улаанбаатар: Тоонот принт.

Итгэл, М. (2015). Боловсролын хэмжил зүйн онолын үндсэн ойлголт хэрэглээ. Улаанбаатар.

Лувсандорж, Ц. (2021). Боловсролын хэмжил зүй. Улаанбаатар: X press.

Нарантуяа, Д. (2014). Статистик. Улаанбаатар: Соёмбо принтинг.

Чимгээ,Д., Болор,А., Энэрэл, А. (2013). Судалгаа шинжилгээний арга зүй (SPSS программ). Улаанбаатар.

БШУЯам. (2014). Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй. Улаанбаатар.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-01-06

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд