Бага сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжихэд захирлуудын үүрэг ба дэмжлэгт хийсэн судалгаа
:
https://doi.org/10.65168/:
сургуулийн захирал, багшийн мэргэжлийн хөгжил, манлайллын хэв маяг, ёс зүйн үнэт зүйл, урам зориг, хувийн хөгжлийн төлөвлөгөө, сургалтын үйл ажиллагаа, хамтын зорилгоХураангуй
Энэхүү судалгааны өгүүлэл нь бага ангийн багш нарын мэргэжлийн хөгжилд сургуулийн захирлын манлайлал, дэмжлэгийн үүрэг хэрхэн нөлөөлж буйг тодруулах зорилготой. Судалгаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын бага боловсролын түвшний 96 багш, захирал хамрагдсан бөгөөд асуумжийн аргаар мэдээлэл цуглуулж, SPSS программ ашиглан боловсруулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд захирлын манлайллын хэв маяг, ёс зүйн үнэт зүйл, урам зориг өгөх чадвар нь багш нарын мэргэжлийн хөгжилд шууд болон дам нөлөө үзүүлж буйг харууллаа. Тухайлбал, захирлын алсын харааг ойлгомжтой тодорхойлох, багштай шууд харилцах, шинэ санаачилга дэмжих, хувь хүний хэрэгцээнд нийцсэн хөгжлийн төлөвлөгөө санал болгох, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах зэргээр дамжин багшийн дотоод урам зориг, ажлын идэвх, бүтээлч байдлыг нэмэгдүүлж байна. Судалгааны дүн нь боловсролын байгууллагад захирлын манлайлал нь зөвхөн удирдлагын хэрэгсэл бус, багшийн өсөлт хөгжил, байгууллагын соёл, сургалтын чанарт шууд хамааралтай хүчин зүйл болохыг нотолж байна. Иймд захирлуудын манлайллыг хөгжүүлэх, системтэй мэргэжлийн дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь багшийн хөгжилд суурилсан сургуулийн хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн болох юм.
Ном зүй
Day, C., & Sammons, P. (2014). Successful school leadership. Education Development Trust.
Darling-Hammond, L. (2017). Empowered educators: How high-performing systems shape teaching
quality around the world. Jossey-Bass.
https://doi.org/10.1002/9781119368611
Fullan, M. (2007). The new meaning of educational change (4th ed.). Teachers College Press.
https://doi.org/10.4324/9780203878922
Leithwood, K., Harris, A., & Hopkins, D. (2008). Seven strong claims about successful school leadership.
School Leadership & Management, 28(1), 27–42.
https://doi.org/10.1080/13632430701800060
OECD. (2019). TALIS 2018 Results (Volume I): Teachers and school leaders as lifelong learners. OECD
Publishing. https://doi.org/10.1787/1d0bc92a-en
Ng, P. T. (2019). Principal leadership for professional learning communities: A Southeast Asian
perspective. Educational Research for Policy and Practice, 18(2), 91–104. https://doi.org/10.1007/s10671-018-09247-9
Hallinger, P., & Heck, R. H. (2010). Leadership for learning: Does collaborative leadership make a
difference in school improvement? Educational Management Administration & Leadership, 38(6), 654–678. https://doi.org/10.1177/1741143210379060