“Education at Glance 2024” тайлангаас хураангуйлсан үр дүн

##article.authors##

  • Баярсайханы Батцэнгэл Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

бодлого, хөгжил, үр ашиг, зарцуулалт, сурагч, дотоодын нийт бүтээгдэхүүн

Хураангуй

Монгол Улсын хувьд боловсролын санхүүжилтийг гол төлөв төрийн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь болон төрийн нийт зардалд эзлэх хувь гэсэн хоёр хэмжүүрээр тооцдог боловч өрхийн зардал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг албан ёсны тооцоонд тусгадаггүй. Жишээ нь, 2023 онд боловсролд зарцуулсан төрийн зардал ДНБ-ий 3.74 хувь байсан бол төсвийн нийт зардлын 9.99 хувь нь боловсролд ногджээ. Энэ нь ЭЗХАБ-ын дундажтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд Монгол Улсын тооцоонд өрхийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн хувь бүрэн тусгагдаагүйтэй холбоотой.Монгол Улсын боловсролын зардлын бодит хэмжээг ЭЗХАБ-ийн орнуудтай шууд харьцуулахад хязгаарлалтай бөгөөд олон улсын жишигтэй нийцүүлэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэрийн өргөн хүрээг хамарсан тооцооллын аргачлалыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

2021 оны байдлаар ЭЗХАБ-ийн дунджаар багаас дээд боловсролын байгууллагад нийт ДНБ-ий 4.9 хувийг зарцуулжээ. Санхүүжилтийн хуваарилалт боловсролын түвшин бүрд ялгаатай бөгөөд бага боловсролд 1.4 хувь, суурь болон бүрэн дунд боловсролд тус бүр 1.0 хувь, дээд боловсролд 1.5 хувийг зарцуулсан. Төрийн ба хувийн эх үүсвэрийн хуваарилалтаар авч үзвэл, төрөөс ДНБ-ний 4.2 хувийг, харин хувийн эх үүсвэрээс 0.8 хувийг боловсролд зарцуулдаг. Харин нэг сурагчид ногдох жилийн дундаж зардал ойролцоогоор 14,000 ам.доллар байсан.

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    Б.Батцэнгэл - БСҮХ-ийн БЭЗМСС-ын эрдэм шинжилгээний ажилтнаар 2023 оноос хойш ажиллаж, боловсролын санхүүжилтийн чиглэлээр судалгаа хийж байгаа. Хөтөлбөрийн нэгж өртгийн судалгаа болон хувьсах зардлыг сайжруулах чиглэлээрх шинжилгээний багт ажилласан.

Ном зүй

OECD. (2024). Education at a Glance 2024: OECD Indicators. Paris: OECD Publishing

Barbiero, O., & Cournède, B. (2013). New econometric estimates of long-term growth effects of different

areas of public spending. OECD Economics Department Working Papers, No. 1100. Paris: OECD

Publishing.

Lastra-Anadón, C. X., & Mukherjee, B. (2019). The politics of educational investment: International

evidence from 1995 to 2010. Comparative Political Studies, 52(1), 117–152.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-09-06

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд