Ахлах ангийн багш нарын ажлын стресс баажлаас халшрах хам шинж хоорондын хамаарлынсудалгаа

##article.authors##

  • Hasi Монгол Улсын Боловсролын их сургуулийн докторант ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.218-3

:

стресс үүсгэгч, сэтгэл хөдлөлийн туйлдал, харилцаа холбооны хөндийрөл, мэргэжлийн үр дүнгийн мэдрэмжийн бууралт

Хураангуй

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт өрнөж буй шинэчлэл, нийгмийн өөрчлөлт нь багш нарын мэргэжлийн ачааллыг нэмэгдүүлж, сэтгэл зүйн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болсон. Энэ судалгааны зорилго нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш нарын ажлын стресс ба ажлаас халшрах хам шинжийн хамаарлыг тодорхойлох явдал юм. Судалгаанд 573 багш оролцсон бөгөөд ажлын стрессийг Ши Лин, Чен Жунлин нарын 36 асуулттай хэмжүүрээр, халшрах хам шинжийг К. Маслачийн онолд суурилсан, Ян Хай Ений боловсруулсан 22 асуулттай сорилоор үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын 89.7 хувь нь дунд ба өндөр түвшний стресстэй байсан бөгөөд стресс үүсгэгч гол хүчин зүйлс нь сурагчид, сургуулийн удирдлага, ажлын онцлог байв. Халшрах хам шинж дунд түвшинд илэрч, сэтгэл хөдлөлийн туйлдал хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа. Корреляцийн шинжилгээгээр ажлын стресс ба халшрах хам шинжийн хооронд дунд зэргийн эерэг хамаарал (r=.534***) илэрч, регрессийн шинжилгээгээр халшрах хам шинж нь ажлын стресстэй ач холбогдол бүхий хамааралтай (β=0.255, t=8.157, p<0.001) болох нь тогтоогдов. Эдгээр үр дүн нь боловсролын удирдлага, бодлого тодорхойлогчдод багш нарын сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын орчинд суурилсан бодлого, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулахад чиглүүлэх ач холбогдолтой.

Ном зүй

Lazarus, R. S., & Folkman, S. (1984). Stress, appraisal, and coping. New York, NY: Springer.

Maslach, C., Schaufeli, W. B., & Leiter, M. P. (2001). Job burnout. Annual Review of Psychology, 52(1), 397–422. https://doi.org/10.1146/annurev.psych.52.1.397

Shi, L., Cheng, J., Deng, C., & Liu, L. (2005). Development of occupational stress questionnaire for primary and secondary school teachers. Educational Theory and Practice, (25), 37–39.

Wu, F. Y., Ren, Z., Wang, Q., He, M. F., Xiong, W. J., Ma, G. D., & Zhang, X. M. (2021). The relationship between job stress and job burnout: The mediating effects of perceived social support and job satisfaction. Psychology, Health & Medicine, 26(2), 204–211.

Wu, X. C., Zeng, L. J., Qin, X. G., & Zheng, Q. (2003). Study on the current status and related factors of job burnout among primary and secondary school teachers. Journal of Psychological and Behavioral Research, 1(4), 262–267.

Wang, Y., Wang, H., & Wang, J. (2008). Research on the relationship between job burnout and work stress of higher vocational teachers. Education and Psychology, (3), 90–92.

Jin, D., Xing, S., & Yu, G. (2008). The impact of teachers’ mental health on students’ development. Educational Research, (1), 56–59, 98.

Yan, H. (2007). The current status and relationship of job burnout and job satisfaction among middle school teachers [Master’s thesis, Shandong Normal University].

Zhang, J., Yang, Z., & Ling, H. (2014). The relationship between job stress, job satisfaction and job burnout of primary and secondary school teachers. Chinese Journal of Clinical Psychology, 22(5), 920–922. https://doi.org/10.16128/j.cnki.1005-3611.2014.05.085

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-12-26

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд