Улаанбаатар хотын дунд ангийн сурагчдын дунд хэт хөдөлгөөнтөх байдлын илрэлийн судалгаа

##article.authors##

  • Энхтуяа ЗОЛЖАРГАЛ МУБИС-БСС-ийн докторант ##default.groups.name.author##
  • Шагдар БАТ-ЭРДЭНЭ Үндэс Биеийн Тамирын Их Сургууль ##default.groups.name.author##
  • Лхагвасүрэн ГҮНДЭГМАА Үндэс Биеийн Тамирын Их Сургууль ##default.groups.name.author##
  • Бат-Эрдэнэ НОМИН-ЭРДЭНЭ ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.218-2

:

өсвөр үе, хэт хөдөлгөөнтөх, эрүүл мэнд, амьдралын хэв маяг

Хураангуй

Хүүхэд, өсвөр нас нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмзэг үе бөгөөд дэлхий даяар хүүхдийн 10 орчим хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг ч дийлэнх нь тусламж авч чаддаггүй. Монгол Улсад хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон судалгаа хангалтгүй тул хэт хөдөлгөөнтөх байдлын тархалт, нөлөөлөгч хүчин зүйлсийг судлах шаардлагатай.2018 онд Улаанбаатар хотын 10 сургуулийн 10–11 насны 2046 хүүхдийн асран хамгаалагчдаас хүчтэй болон сул талын асуумж (SDQ)-аар мэдээлэл цуглуулсан. Хэт хөдөлгөөнтөх байдлыг онооны дагуу хэвийн, дундаж, хэвийн бус гэж ангилж, нийгэм, эдийн засаг болон амьдралын хэв маягийн хүчин зүйлстэй уялдуулан статистикийн шинжилгээ хийв.Хүүхдийн 18.7 хувьд (n=382) хэт хөдөлгөөнтөх байдал илэрсэн бөгөөд эрэгтэй хүүхдүүд зонхилж байв (66%, p<0.0001). Спортын дугуйланд хамрагддаггүй, өдөр тутмын дэлгэцийн хэрэглээ өндөр, гэрийн ажилд оролцдоггүй хүүхдүүдэд хэт хөдөлгөөнтөх магадлал өндөр байсан. Хэт хөдөлгөөнтөх шинжтэй хүүхдүүдийн математик, монгол хэлний хичээлийн дүн бусдаас доогуур байв (p<0.0001). Эрэгтэй сурагчдад хэт хөдөлгөөнтөх байдал илүү түгээмэл бөгөөд амьдралын хэв маяг, дэлгэцийн хэрэглээ, биеийн идэвхгүй байдалтай шууд холбоотой. Асран хамгаалагчдын ойлголтыг нэмэгдүүлэх, спортын оролцоог дэмжих, өдөр тутмын идэвхтэй оролцоог өргөжүүлэх нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой.

Ном зүй

WHO. Child and adolescent mental health.https://www.who.int/mental_health/maternal-child/child_adolescent/en/.

“Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” Ванчиндоржийн Баярмаа. АУ-ныдоктор (PhD)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл

Hall CL, Guo B, Valentine AZ, Groom MJ, Daley D, Sayal K, Hollis C. The validity of the Strengths and Difficulties Questionnaire (SDQ) for children with ADHD symptoms. PLoS One. 2019 Jun 19;14(6):e0218518. doi: 10.1371/journal.pone.0218518. PMID: 31216327; PMCID: PMC6583960.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-12-26

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд