Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшгийн үеийн эмзэг байдал, сургалтын хүртээмж
:
https://doi.org/10.65168/:
гамшиг осол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургалт, нэрвэгдэгсэдХураангуй
Дэлхий, олон улсын хурал, чуулганаас батлагдсан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийг чадавхжуулах стратеги, хөтөлбөрийг манай улс төрийн бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч мөн гамшгийн эрсдэлээс хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, чадавхжуулах талаар туссан байдаг. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын 2013, 2023 оны судалгааны тайлангаас харахад дэлхийн нийтийн хэмжээнд ч хэрэгжилт, үр нөлөө нь хангалтгүй байгаа нь тодорхой болсон.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний ажил, арга хэмжээг шат, шатны төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрэгжүүлэн ажилладаг хэдий ч тэднийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, чадавхжуулах бодлого дутмаг байна. Тоон харьцуулалтын шинжилгээний дүнгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшгийн эрсдэлийн түвшин 96 хувьтай, гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийн хүртээмж нийт хүн амынхаас 2 дахин бага гарсан.
Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзлээ.
Ном зүй
Батмөнх, М. (2017). Гамшгаас хамгаалах мэдлэгийг ХБИ-д олгох нь (Магистрын судалгааны ажил). Улаанбаатар: Дотоод хэргийн их сургууль.
Боловсролын ерөнхий хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2023, №27 /14.4.7/ (УИХ, 2023).
Мөнхжаргал, Б. (2017). ХБИ-тэй галын аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж явуулах арга (Магистрын судалгааны ажил). Улаанбаатар: Дотоод хэргийн их сургууль.
Отгонболд, Д. (2022). ХБИ-д гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, мэдээлэл хүргэм арга зам (Магистрын судалгааны ажил). Улаанбаатар: Дотоод хэргийн их сургууль.
ХБХХЕГ. (2024). Салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн бодлого, хууль тогтоомжийн үр дүн, үр нөлөө (1996-2024 он). Улаанбаатар: ХБХХЕГ
ХБХХЕГ, (2020). Хөгжлийн бэрхшээл судлал ба инновац-2020: эрдэм шинжилгээний онол, практикийн VII хурлын эмхтгэл. Улаанбаатар: ХБХХЕГ
ХБХХЕГ, (2021). Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021: эрдэм шинжилгээний онол, практикийн IX хурлын эмхэтгэл. Улаанбаатар: ХБХХЕГ
ХБХХЕГ, (2022). "Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж 2022: эрдэм шинжилгээний онол, практикийн X хурлын эмхэтгэл. Улаанбаатар: ХБХХЕГ
ХБХХЕГ, (2023). Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2023: Эрдэм шинжилгээний онол, практикийн XI хурлын эмхэтгэл. Улаанбаатар: ХБХХЕГ
UNDRR. (2013 оны 10 10). UN 2013 global survey explains why so many people living with disabilities die in disasters. United Nations Office for Disaster Risk Reduction
UNDRR. (2023). The world must act on unacceptable failures to protect persons with disabilities from disasters. The United Nations Office for Disaster Risk Reduction