Тусгай хэрэгцээт боловсрол дахь харааны бэрхшээлтэй суралцагчдын биеийн тамирын сургалтыг судалсан дүн
:
https://doi.org/10.65168/:
харааны бэрхшээлтэй хүүхэд, биеийн тамирын сорил, бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтХураангуй
Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролын хүрээнд суралцаж буй харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн биеийн тамирын сургалтын онцлог, тулгамдаж буй асуудал болон бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшин үнэлэхэд чиглэсэн болно. Судалгаанд “Нарны хаан хүүхдүүд” тусгай цэцэрлэг, ХБХ-ийн 116-р тусгай сургууль, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагааг хамруулж, сургалтын орчин, хөтөлбөр, биеийн тамирын хэрэглэгдэхүүний хүртээмжийг ажиглалаа. Мөн 2021 онд МБС-ийн 30 суралцагчийн (эрэгтэй-18, эмэгтэй-12) дунд бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн сорил авч, тэдний биеийн хөгжил, хөдөлгөөний чадамжийг үнэлэв. Судалгааны дүнгээс харахад сургалтын орчинд аюулгүй талбай, тусгай хэрэгслийн хомсдол нь хүүхдийн хөдөлгөөний хомсдолд нөлөөлж байгааг харуулсан бөгөөд сорилын үр дүнд эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчдаас харьцангуй илүү үзүүлэлттэй байсан ч ихэнх үзүүлэлтүүд энгийн хүүхдүүдийн түвшнээс доогуур гарсан байна. Зөвхөн тэнцвэрийн үзүүлэлт харьцангуй өндөр гарсан нь онцлог ажиглагдав. Судалгааны үр дүн нь харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан биеийн тамирын сургалтын хөтөлбөр, бие бялдрын хөгжлийн тусгай сорил, үнэлгээний арга зүй боловсруулах шаардлагыг нотолж байна.
Ном зүй
Алтанцэцэг, Л. (2015). Бие бялдрын хүмүүжлийн онол арга зүй. Улаанбаатар: Адмон хэвлэлийн газар.
Лхагвасүрэн, Г. (1995). Бие бялдрын хүмүүжлийн онол арга зүй. Улаанбаатар: Сүхбаатар компани.
Цэрэндорж, Г. (1997). Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх ажлын агуулга, арга зүйн зохион байгуулалт. Улаанбаатар: ШУТМ компанийн хэвлэх үйлдвэр.
Block, M. E. (2007). A teacher's guide to including students with disabilities in general physical education (3rd ed.). Baltimore: Paul H. Brookes Publishing.
Winnick, J. P. (2011). Adapted physical education and sport (5th ed.). Champaign, IL: Human Kinetics.
Lieberman, L. J., & Houston-Wilson, C. (2017). Strategies for inclusion: Physical education for everyone (2nd ed.). Champaign, IL: Human Kinetics.
Sherrill, C. (2004). Adapted physical activity, recreation, and sport: Crossdisciplinary and lifespan (6th ed.). Boston: McGraw-Hill.
Goodwin, D. L., & Watkinson, E. J. (2000). Inclusive physical education from the perspective of students with physical disabilities. Adapted Physical Activity Quarterly, 17(2), 144–160. https://doi.org/10.1123/apaq.17.2.144
Haegele, J. A., & Lieberman, L. J. (2019). Visually impaired students in physical education: Concepts and strategies for inclusion. New York: Routledge.