Тусгай хэрэгцээт суралцагчийн эцэг эхийн мэдээллийн хэрэгцээ, боломж, бэрхшээлийг гэр бүлийн оролцооны онолд тулгуурлан СУДАЛСАН ҮР ДҮН
:
https://doi.org/10.65168/:
олон талт оролцоо, мэдээллийн хүртээмж, хамтын ажиллагааХураангуй
Энэ өгүүлэлд ТХС (Тусгай Хэрэгцээт Суралцагч)-ийн эцэг эхийн мэдээллийн хэрэгцээ, боломж, бэрхшээлийг гэр бүлийн оролцооны онолын хүрээнд гаргасан загвар аргачлалд тулгуурлан судалсан дүнг бичсэн. ТХС-ийн гэр бүл, багш, удирдлага, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн түүврээс өгөгдөл цуглуулсан. Судалгааны дүнгээс үзэхэд эцэг эхчүүдэд хүүхдийнхээ онцлогт тохирсон мэдээлэл, сургалтын материал, зөвлөгөө, хүртээмжтэй технологийн хэрэгцээ өндөр байв. Боломжийн хувьд мэдээллийн хүртээмж, тохируулгат орчин, эцэг эхийн оролцоо дунд түвшинд, шийдвэр гаргалтын оролцоо хязгаарлагдмал байна. Бэрхшээлд мэдээллийн хомсдол, цагийн хязгаарлалт, материаллаг орчин, хэлний болон ойлголтын асуудлууд зонхилж байна. ТХС-ийн эцэг эхийн мэдээллийн хэрэгцээ, боломж, бэрхшээл нь ТХС-ийн бэрхшээлийн төрлөөс шалтгаалан ялгаатай байна.
Ном зүй
Afolabi, O., Mukhopadhyay, S., & Nenty, H. J. (2013). Implementation of inclusive education: Do parents really matter? Specijalna edukacija i rehabilitacija, 373-401.
Engelbrecht, P. O. (2005). Parents’ Experiences of Their Rights in the Implementation of Inclusive Education in South Africa. Educational Psychology in Practice, 317–331.
IRIS center. (2025). Family Engagement: Collaborating with Families of Students with Disabilities
Joyce Epstein. (2009). Six Types of Parental Involvement.
MELINC. (2022). Тэгш хамруулах боловсролын эрх зүйн үндэс.
Schelzig, K. (2020). Education and Disability: Analysis of Inclusive Education Policies and Practices in Asia and the Pacific. Asian Development Bank.
UNESCO. (1994). The Salamanca statement and framework for action on special needs education.
UNESCO. (2009). Бүх нийтийн боловсролын дэлхийн тайлан.
UNESCO. (2015). Incheon Declaration Education 2030.
Virani, A. (2022). Inclusive Education: A Systemic Approach to Equity and Quality. UNESCO International Bureau of Education.
Одгэрэл, Д., & Намираа, Б. (2018). Тусгай боловсрол.
Одгэрэл, Д., & Нямдорж, Ч. (2022). Тэгш хамруулан сургах боловсрол.
Тиригое Такаши., И. Ш. (2018). Тусгай хэрэгцээт боловсрол.