Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг сансар судлалын агуулгаар дамжуулан хөгжүүлсэн нэгэн судалгаа
:
https://doi.org/10.65168/:
планетариумын боловсрол, дижитал шилжилт, шинжлэх ухааны хүртээмж, хүртээмжтэй боловсрол, STEM боловсролХураангуй
Энэхүү судалгаагаар Монгол Улсад ШУА-ийн Астропарк салбар нь шинжлэх ухааны боловсролын хүртээмжид ямар нөлөө үзүүлснийг үнэлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүртээмжтэй боловсролын туршилтын хөтөлбөрийн жишээг танилцуулсан. 2014–2025 онд Астропарк нийт 135,000 гаруй үзэгч хүлээн авч, ихэвчлэн Minolta MS-8 аналог системийг ашиглан шинжлэх ухааны мэдлэг түгээсэн бол 2024 онд RSA Cosmos SkyExplorer дижитал платформ нэвтрүүлснээр олон улсын мэдээллийн сантай шууд холбогдох, интерактив орчин бүрдүүлэх, STEAM боловсролын уялдаа сайжрах зэрэг шинэ боломжууд бий болсон. Гэвч тоон судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдийн эзлэх хувь ердөө 2% байсан тул булчингийн чангаралтай хоёр хүүхдэд зориулсан 6 удаагийн онол, практик, дижитал контент хосолсон сургалтыг зохион байгуулж, үр нөлөөг системтэй үнэлэв. Үнэлгээний дүнгээр мэдлэгийн ахиц дунджаар 35 хувиар өсч, гурван сарын дараах үнэлгээнд 90%-ийн хадгалалт тогтоогдсон нь сургалтын тогтвортой нөлөөг харуулсан. Сонирхол, өөртөө итгэх итгэл, багаар хамтрах чадвар нэмэгдсэн нь чанарын хувьд чухал үр дүн байв. Эцэг эхийн үнэлгээгээр хэрэглэсэн арга зүй, технологийг өндөр түвшинд үнэлсэн бөгөөд хамтран суралцах орчны нөлөөгөөр идэвх сул хүүхэд шинжлэх ухаанд илүү дурлах болсон. Судалгааны дүн нь Монгол Улсад шинжлэх ухааны хүртээмжтэй боловсролыг хөгжүүлэхийн тулд монгол хэл дээрх дижитал контент бэлтгэх, багшийн чадавхийг нэмэгдүүлэх, лаборатори ба виртуал симуляторын хүртээмжийг өргөжүүлэх шаардлагатайг харуулж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бодлого, хөтөлбөр боловсруулахад практик ач холбогдолтой баримт болж байна.
Ном зүй
APCD нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн Монголын бүлгийг судалгааны айлчлалд хүлээн авлаа, 2024
НАСА-гийн “Neurodiversity Network”: Хүртээмжтэй STEM боловсролын замнал, 2022
Боловсролын салбарын 2022–2023 оны хичээлийн жилийн танилцуулга, 2023
Астропаркийн 10 жилийн тайлан, 2024
Монгол: КОВИД-19-ийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тасралтгүй боловсрол, 2021
Монгол Улсад шинжлэх ухааны боловсролын хүртээмжийн сорилтууд, 2023
K–12 сурагчдад зориулсан хүртээмжтэй STEM боловсролын стратеги, 2021
Сансрын боловсрол дахь хүртээмж: Мираикан арга зүй, 2022
Шилдэг туршлага: Монгол, 2020
Хүртээмжтэй астрономи: Орчлон ертөнцийг бүх суралцагчдад хүргэх нь, 2020
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдах байдлын тайлан, 2023
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдлын хамтарсан тайлан (2022–2023), 2023
Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, 2022
Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухааны боловсрол: Бодлогын зөвлөмж, 2021
Монгол дахь хүртээмжтэй боловсролын хөгжил: Бодлогын талаарх эргэцүүлэл ба ирээдүйн зөвлөмжүүд, 2022