Урлаг заслаар дамжуулан тусгай хэрэгцээт суралцагчдын чадварыг хөгжүүлсэн туршилт, судалгаа (63-р сургуулийн жишээн дээр)

##article.authors##

  • Отгоны МӨНХЦЭЦЭГ Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль ##default.groups.name.author##
  • Чинсүхийн САРАНБОЛОР Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль ##default.groups.name.author##
  • Чинзоригийн БАТХИШИГ Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль ##default.groups.name.author##
  • Отгондоржийн МӨНГӨНСҮХ Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль ##default.groups.name.author##
  • Алтанбаганы БОЛОРТУЯА Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

суралцах идэвх, интеграци, тохируулга

Хураангуй

Энэхүү судалгаа нь 63-р сургуулийн тусгай хэрэгцээт сурагчдын сөрөг сэтгэл хөдлөлийг багасгах, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах, хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд урлаг заслын хэд хэдэн төрлийг ашиглан хичээлийн агуулга, хичээлийн хэрэглэгдэхүүн, сургуулийн орчинд интеграци хийж урт хугацаанд хэрэгжүүлснээр тухайн сурагчдад эерэг үр дүн гарч буйг тодорхойлох зорилготой. Судалгаанд анхны жилдээ хамрагдаж буй 40, хоёр дахь жилдээ хамрагдаж буй 40, нийт 80 хөгжлийн онцлогтой сурагч хамрагдав. Ангийн багш болон заслын хичээлийн багш нар сэтгэл хөдлөл, хэл яриа, нийгэмшихүй, хөдөлгөөн, танин мэдэхүй гэсэн таван чадварыг ажиглан тэмдэглэл хөтлөн туршилт судалгаа хийв. Эдгээр чадварууд дээр анхны жилдээ хамрагдсан суралцагчдийн дундаж үр дүн 76 хувь, хоёр дахь жилдээ хамрагдаж буй сурагчдын дундаж үр дүн 82.5 хувь гарсан нь тогтмол урт хугацаанд урлаг заслын төрлийг хичээлийн агуулгад тусгаснаар сурагчид гарах эерэг чадварыг тогтворжуулж байгаа нь харагдаж байна. Урлаг заслын төрлүүдийг хичээлийн агуулгатай интеграци хийж урт хугацаанд хэрэгжүүлснээр сурагчдад гарах эерэг үр нөлөөг тогтвортой болгосон. Мөн багш нар шинэлэг арга зүйгээр сонирхолтой, анхаарал татахуйцаар хичээлийн төлөвлөлт хийх боломж бүрдсэн. Бусад тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүд хичээлийн агуулгадаа урлаг заслын төрлүүдийг интеграци хийж сургалтын чанарыг сайжруулах боломжтой.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-12-30

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд