Мэргэжлийн англи хэлний багш нарын хөгжих Хэрэгцээ: swot/tows шинжилгээ
:
сургалтын арга зүй, технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагаа, байгууллагын дэмжлэг, дасан зохицох чадварХураангуй
Энэхүү судалгааны зорилго нь англи хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ, хөгжих боломж, тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлох явдал юм. Судалгаанд магистрын зэрэгтэй, 6 ба түүнээс дээш жилийн багшлах туршлагатай 17 багш хамрагдсан. SWOT[1] шинжилгээний үр дүнд багш нарын ажлын туршлага, боловсролын зэрэг, тасралтгүй хөгжих хандлага нь гол давуу талууд болох нь тогтоогдсон. Харин технологийн хязгаарлагдмал хэрэглээ, сургалтын арга зүйн шинэчлэлийн хэрэгцээ, мэргэжлийн хөгжлийг дэмжих байгууллагын дэмжлэг дутмаг байдал нь сул тал гэжээ. TOWS[2] шинжилгээнд үндэслэн дараах стратегийг санал болгож байна. Үүнд: Туршлагатай багш нарыг хөтөлбөрийн шинэчлэлд татан оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтад технологи нэвтрүүлэх, байгууллагын дэмжлэгийг сайжруулах, уян хатан сургалтын боломжийг бүрдүүлэх. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр багш нарын мэргэжлийн чадамж дээшилж, сургалтын чанар сайжран, суралцагчдын сурлагын амжилт ахих боломжтой. Их, дээд сургуулийн англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд технологи, шинэлэг сургалтын арга зүй, байгууллагын дэмжлэгийг хослуулсан тогтвортой хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй.
[1] SWOT шинжилгээгээр бид давуу талаа ашиглан сул талыг арилгах, боломжийг ашиглах, эсвэл аюул заналаас сэргийлэх стратеги боловсруулах боломжтой.
[2] TOWS нь бидэнд гадаад ба дотоод орчныг уялдуулан харьцуулж, үүний үр дүнд стратеги тодорхойлох боломж олгодог (Božac, 2008).
Ном зүй
Avalos, B. (2011). Teacher professional development in Teaching and Teacher Education over the past ten years. Teaching and Teacher Education, 27(1), 10–20.
Awad Alhassan. (2021). Challenges and Professional Development Needs of EMI Lecturers in Omani Higher Education. SAGE Open, 1-12.
Darling-Hammond, L., Hyler, M. E., & Gardner, M. (2017). Effective Teacher Professional Development. Learning Policy Institute. Palo Alto, California, USA: Learning Policy Institute.
David Clarke, Hilary Hollingsworth. (November 2002). Elaborating a model of teacher professional growth. Teaching and Teacher Education, Volume 18, Issue 8, Pages 947-967.
Framework, U. 2. (2021). Professional Development Standards for University Teaching. Birmingham, UK: Universitas 21.
Jiafan Cao, G. B. (2023). The digital edge: examining the relationship between digital competency and language learning outcomes. Frontiers in Psychology.
Li, S. Y. (2019). The Influence of Teachers' Professional Development Activities on ICT Integration in Mongolian Primary Schools. Education Sciences, 9(2), 78.mn.usembassy.gov. (огноо байхгүй).
Mongolia, U. E. (n.d. ). English Language Mentor Teacher Training Program. English Language Mentor Teacher Training Program. : https://mn.usembassy.gov-ээс Гаргасан
Muttaqin, S. (2022). Professional Development for English-medium Instruction Lecturers: A Critical Review. Proceedings of ICOLLEC 2021 (1st International Conference on Language, Literature, Education and Culture). Malang, Indonesia.
OECD. (2023). OECD Digital Education Outlook 2023: Towards an Effective Digital. Paris: OECD Publishing.
Talitha C. Visser, F. G. (2013). Evaluating a Professional Development Programme for Implementation of a Multidisciplinary Science Subject. Journal of Education and Training Studies, 89-102.
Thi Kim Anh Dang, Gary Bonar, Jiazhou Yao. (2021). Professional learning for educators teaching in English-medium instruction in higher education: a systematic review. Teaching in Higher Education, 840–858.
Yarema, S. L. (2015 оны May). The Impact Of A Professional Development Program On Teachers' Practice And How Context Variables Influenced Such Practice: A Case Study. https://www.researchgate.net/publication/282914361-ээс Гаргасан
Zuo, Y. (2019). A Review of the Research on the Development of Business English. Universe Scientific Publishing, 192-195.
Zuo, Y. (2019). Research on Business English Teachers' Professional Development in the Context of International Trade. Journal of Language Teaching and Research, 10(2), 287–293.
Б.Алтангэрэл. (2019). Багшийн хөгжил хөтөлбөр: Бодлогын баримт бичиг. УБ.
БШУЯ. (огноо байхгүй). Багшийн тасралтгүй хөгжлийн бодлого, зохицуулалтын баримт бичгүүд. https://edu.gov.mn. Улаанбаатар: БШУЯ.
МУИС. (2019). Багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ ба үнэлгээний судалгаа. Улаанбаатар: МУИС пресс.
ШУТИС. (2021). Багшийн хөгжлийн талаарх судалгааны тайлан. Улаанбаатар: ШУТИС.