3-5 настай хүүхдийн биеийн жин, өндрийн судалгааны үр дүн

##article.authors##

  • Лэгдэнгийн ТУЯА Идэр их сургууль ##default.groups.name.author##
  • Батмөнхийн ОЮУН Хөдөө аж ахуйн их сургууль ##default.groups.name.author##
  • Өлзийгийн АРИУНЗУЛ МУБИС. Сургуулийн өмнөх боловсролын сургууль ##default.groups.name.author##
  • Отгоннямын БААСАН Биеийн тамир спортын улсын хороо ##default.groups.name.author##

:

өсөлт, хүйс, хөгжил, хэмжилт, тархалт

Хураангуй

Хүүхдийн өсөлт, хөгжил нь хурдан явагддаг тул тэдний биеийн жин, өндрийг тогтмол хэмжиж хянах нь эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх чухал зүйл юм. Энэхүү судалгаагаар цэцэрлэгт хамрагдаж буй 3-5 насны хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжиж өнөөгийн байдлыг тодорхойлох зорилт тавьсан. Судалгаанд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн нийт 57,657 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар хамруулж, ДЭМБ-ын "Хүүхдийн өсөлтийн стандарт лавлагаа"-ны аргачлалын дагуу SPSS27 программ ашиглан Z оноог тооцоолж үр дүнг гаргасан. Судалгааны үр дүнгээс харахад 3-5 настай хүүхдийн өсөлтийн хоцролт нь 5.6 хувь, туранхай 3.5 хувь, илүүдэл жин, таргалалт 14.7 хувьтай байна. Эмэгтэй хүүхдийн өсөлтийн хоцролт эрэгтэй хүүхдээс 0.4%-иар илүү, харин эрэгтэй хүүхэд нь туранхай 0.3 хувиар, илүүдэл жин, таргалалт 2.2 хувиар эмэгтэй хүүхдээс их байгааг тогтоосон. Хот, суурин газрын хүүхдүүдийн биеийн өндрийн дундаж үзүүлэлт хөдөө, орон нутгийн хүүхдүүдээс өндөр байсан бөгөөд эрэгтэй хүүхдийн биеийн өндөр эмэгтэйгээс насны бүлгээр харахад 3 настай 1.1 см, 4 настай 0.9 см, 5 настай 0.7 см-ээр илүү байна.

Ном зүй

ЗГХА БТСГ. (2020). Биеийн тамир, спортын салбарын хууль, тогтоомжийн эмхэтгэл. 2 дах хэвлэл Улаанбаатар:

ЗГХА ЭТУГ, ДЭМБ. (2004). Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх нь. Улаанбаатар: Адмон ХХК

МУЗГ тогтоол 2015.11.16 А/447. Хүн амын хоол тэжээл. Үндэсний хөтөлбөр. Төлбөргүй холбоос https://www.moh.gov.mn/uploads/files/f6cc147c11a4cc0ea49b389e8f2b4658eb6497fa.pdf

ССАЖЯ-ны харьяа СБТ (2014). Хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил авах аргачлал. Сургуулийн өмнөх насны хүүхэд 3-5 нас №3. Улаанбаатар:

ЭМЯ. НЭМҮТ. (2024). Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал. Үндэсний VI судалгааны тайлан. Улаанбаатар:

ЭМЯ. ДЭМБ, НЭМҮТ. (2022). Эрүүл хооллолт, эрүүл ирээдүй. Улаанбаатар:

ЭМЯ. НЭМҮТ. НҮБ. (2021). Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалт өргөн хүрээний дүн шинжилгээ. Төлбөргүй холбоос https://sudalgaa.gov.mn/pdf/khkhdiyn-ildel-zhin-targalaltyn-sergiylelt-orgn-khreeniy-dn-shinzh-xaw

ЭМЯ. Хүн амын хоол тэжээл. Үндэсний хөтөлбөр. Төлбөргүй холбоос https://www.moh.gov.mn/uploads/files/f6cc147c11a4cc0ea49b389e8f2b4658eb6497fa.pdf

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-08-10

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд