Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл ахуйн дадал хэвшлийг судалсан нь
:
эрүүл ахуй, ариун цэвэр, балчир нас, дадал хэвшил, эрүүл мэндХураангуй
Хүүхдийг багаас нь эрүүл мэнддээ анхаарал хандуулж сургах хэрэгтэй. Цэцэрлэгт хүүхдийг эрүүл орчинд хөгжүүлэх тал дээр үйл ажиллагаа тогтмолжсон боловч энэ насны хүүхдүүдийн биеийн эсэргүүцэл сул, олноороо нэг дор цуглардаг, эрүүл ахуйн дадал болон өөртөө үйлчлэх чадвар сул, дутуу эзэмшсэн зэрэг шалтгаанаар халдвар дамжих магадлал их байдаг. Сургуулийн насны хүүхдүүд хувийн ариун цэврийг сахих харьцангуй мэдлэгтэй, “том” болсон байх бөгөөд зургаагаас доош насны хүүхдүүд ариун цэвэр сахих талд сургуулийн насныхныг бодоход балчирддаг. Цэцэрлэгийн хүүхдүүд ихэнх цагийг багштай хамт өнгөрүүлж, хүүхдийн дадал зуршилд багш хамгийн их нөлөө үзүүлж, үлгэр дуурайл болж байдгаас гадна хүмүүжих орчны ариун цэврийг хариуцаж байдаг.
Хүүхдийн асаргаа сувилгааны явцад зөв, буруу хэвшил төлөвшин хувийн туршлага хуримтлагдаж байдаг учир багаас нь зөв дадал төлөвшихөд зөв асаргаа, харилцаа, хандлага үлгэр дуурайл хэрэгтэй учир цэцэрлэгийн таван настай хүүхдийн эрүүл ахуйн зарим дадал хэвшлийг судалсан юм. Судалгааны үр дүнг математик статистикийн экстенсив үзүүлэлтээр бодож гаргасан, энэ нь хэсгийг бүхэлд нь харьцуулсан харьцаагаар тодорхойлж хувиар илэрхийлэгдэнэ. Оролцогсдын 66.6 хувь нь гарыг хангалттай сайн угаадаг, 66.6 хувь нь сальфетик хэрэглэдэг, 66.6 хувь нь бие зассаны дараа гарыг тогтмол угаадаг, 50.0 хувь нь нойлын усыг татаж хэвшсэн гэж хариулснаас үзэхэд хүүхдийн өөрөө өөртөө үйлчлэх дадал хэвшлийг сайжруулахад багш, эцэг эх, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэйг харуулж байна.
Ном зүй
Монгол хэлээр
Мягмар,О. (2012). Хүний хөгжлийн сэтгэлзүйн лекцүүд. Улаанбаатар: Соёмбо принтинг.
Орос хэлээр
Есаков.С.А. (2010). Возрастная анатомия и физиология. Москва. Типография ГОУВПО «Удмуртский государственный университет» 426034, г. Ижевск, ул. Университетская, 1, корп. 4. Стр 33, 175, 186,
Англи хэлээр
World health organization. (2009). Challenges for child health in the Western Pacific Region. doi: 10.1111/j.1440-1754.2010.01926.
Dajaan, D. S., Addo, H. O., Ojo, L., Amegah, K. E., Loveland, F., Bechala, B. D., & Benjamin, B. B. (2018). Hand Washing Knowledge and Practices among Public Primary Schools in the Kintampo Municipality of Ghana. International Journal of Community Medicine and Public Health, 5, Article No. 2205.