Хүүхдийн хэл ярианы хөгжил, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо

##article.authors##

  • Цэрэндоржийн ЛХАГВАСҮРЭН Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

орчин, үг авиа дуудаж эхлэх үе, нийгэмшил

Хураангуй

Хүүхдийн хэл ярианы хөгжилд гэр бүлийн орчин болон эцэг эхийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар эрдэмтэд өөр өөрийн үзэл баримтлалыг илэрхийлсэн. Тухайлбал: Жан Пиаже танин мэдэхүйн хөгжлийн онолдоо хүүхдийн сэтгэхүй наснаас хамааран өөр өөр түвшинд хөгждөг гэж үзсэн бөгөөд хэл яриа нь тэдний танин мэдэхүйн үйл явцтай нягт холбоотой, Ноам Чомски хэл ярианы хөгжил нь төрөлхийн чадвар гэж үзсэн ба “хэлний олдмол чадварын онол” гэх ойлголтыг дэвшүүлэн, хүүхэд төрөлхийн хэл сурах механизмтай бөгөөд орчноос үл хамааран хэл сурдаг гэж үзсэн байна. Б.Ф.Скиннер зан үйлийн онолдоо хэл ярианы хөгжил нь орчны нөлөөгөөр бий болдог, хүүхэд эцэг эхийн урамшуулал, орчны нөлөөгөөр хэл яриа нь хөгждөг гэж тайлбарласан байдаг. Л.Выготский хүүхэд бие даан сурах чадвартай боловч насанд хүрэгчдийн тусламжтайгаар илүү хурдан хөгждөг, хүүхэд эхлээд бусадтай харилцаж, дараа нь дотоод яриагаар өөрийгөө удирдаж сурдаг гэж нийгмийн харилцааны онолдоо дурдсан байна. Эдгээр эрдэмтдийн үзэл онолууд нь хүүхдийн хэл ярианы хөгжилд өөр өөр өнцгөөс хандсан байна. Судалгаагаар хүүхдийн хэл ярианы хөгжил нь тэдний эргэн тойрон дахь орчин, харилцааны дадал, эцэг эхийн дэмжлэгээс ихээхэн хамаардаг талаар хийгдсэн судалгааны ажлууд байдаг байна.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг төрсөн цагаас эхлэн сургуулийн нас хүртэл хэрхэн явагдаж байгааг эрдэмтэд судлан хэл ярианы хөгжил нь логик сэтгэхүйтэй уялдаатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн аль болох бага насанд хүүхдийн хэл ярианы хөгжлийг өөрийнх нь өгөгдөлд тулгуурлан оношлох нь чухал талаар тэмдэглэсэн байна.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-06-15