ЕБС-ийн сурагчдын хэл ярианы хөгжлийг судалсан үр дүнгээс

##article.authors##

  • Чонод Батмөнхийн ЭНХБАЯР Боловрсолын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

ерөнхийлөн дүгнэх үйлдэл, үгийн утга, үг тайлбарлах чадвар, үгсийг ангилах чадвар, ярих чадвар, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр

Хураангуй

Хүүхдийн хэл ярианы хөгжил нь хүний сэтгэн бодох, зан төлөв харилцааны хэрэгсэл болохын хувьд сэтгэцийн чухал чадвар юм. Хүний сэтгэцийн хөгжил нь хэл ярианд тусгалаа олж, хэл яриагаар дамжин хөгжиж байдаг. Иймд бид монгол хүүхдийн цогц хөгжлийг судлахдаа хэл ярианы хөгжлийг нэгэн бие даасан чадвар болгож үзсэн.

Энэ өгүүллээрээ бид хэл ярианы хөгжлийн ерөнхийлөн дүгнэх чадварыг ухагдахуун/үгийн утга, өгүүлбэрийн бүтцийн эзэмшилтээр авч үзсэн судалгааны үр дүнг танилцуулахыг зорилоо.

Судалгааны үр дүнгээс тоймлон авч үзвэл, хүүхдүүдийн хэл ярианы хөгжил нь ерөнхийлөн дүгнэх үйлдлийн үр дүн байдаг нь харагдлаа. Хүүхэд бодол санаагаа энгийн богино өгүүлбэрээр тоочин илэрхийлэх нь үгийн утгыг тайлбарлахдаа тухайн үгээр илэрч байгаа юмсын үзүүлэх нөлөө, үйлдэл, гадаад шинжээр нь тайлбарлахтай хамтдаа илэрдэг бол нийлмэл өгүүлбэрээр үзэгдэл, үйл явдлыг дүгнэн ярих тусам үгийн утгыг мөн чанараар нь тайлбарлах ялангуяа, хийсвэр утгатай үгийг гол шинж мөн чанараар нь тайлбарлах чадвар нь сайн байдаг зүй тогтол харагдлаа. Мөн нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо дүгнэн илэрхийлдэг хүүхдүүдийн үгсийг утгаар нь оновчтой ангилах чадвар нь сайн байна. Энгийн өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлдэг хүүхдүүд юмс үзэгдлийн харагдаж байгаа шинж байдал, үйл явдлыг тоочин илэрхийлэх хандлага давамгай байна. Харин нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх нь үзэгдэл, үйл явдлыг дүгнэн ярих чадвартай уялдаатай байна.

Ном зүй

Боловсролын хүрээлэн, Хүний хөгжлийн судалгааны сектор . (2021). Нэр томьёоны тайлбар толь-хүний хөгжил . Улаанбаатар .

М.Отгонбаяр. (2004). Логик . Улаанбаатар .

Санжжав Д. Энхболд С. (2000). Сэтгэл судлалын ухааны тайлбар толь. Улаанбаатар.

Холодная, М. (2002). Психология интеллекта: парадоксы исследования. Санктпетербург: Питер.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-06-12