Олимпын боловсролын үзэл баримтлал Монгол улс дахь хэрэгжилт
:
түүх, түгээн дэлгэрүүлэлт, сургалтын хөтөлбөрт тусгагдсан байдал, судалгаа, бэрхшээлХураангуй
Олимпын боловсрол нь зөвхөн спортын мэдлэг олгох бус, ёс суртахуун, бие бялдрын хөгжил, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх чухал арга зүй юм. Манай орны хувьд олимпын боловсролын бодлого, онол, арга зүй хэрхэн хэрэгжиж буй талаар судалгаа төдийлөн хийгдээгүй байна. Олимпын боловсролын суурь нь олимпизмийн үзэл санаа, ёс суртахуун, бие бялдрын хөгжил, нийгмийн хариуцлага зэрэг олон талт үнэт зүйлс дээр тулгуурладаг. Олимпын боловсрол нь хувь хүний хөгжил, шударга өрсөлдөөн, эв нэгдэл, хүндлэл зэрэг нийгмийн чухал үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой. Монгол Улсад олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи зэрэг байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Тэд олимпизмийн үзэл санааг түгээх, ерөнхий боловсролын сургуулиудад олимпын танхим байгуулах, багш нарын сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байна. Иймээс бид манай орны хувьд олимпын үзэл санаа, харти, олимпын бодлого хэрхэн хэрэгжиж буй талаар судлан үр дүнгээс танилцуулж байна.
Ном зүй
Chiba, T. (2019). Global Education and the Role of Sport. Tokyo: Sport for Peace Publishing.
De Coubertin, P. (2000). Olympism: The Olympic Idea. Lausanne: International Olympic Committee.
Dondog, B. (2020). Боловсролын шилдэг туршлага, олимпын боловсрол. Улаанбаатар: МҮОХ.
Liu, X., & Chen, X. (2018). Olympic Education and Youth Development. Beijing: Olympic Press.
Munkhbayar,B. (2016). Монгол улсад олимпын боловсролын хэрэгжилт. Улаанбаатар: Олимпын Академи.
UNESCO. (2015). Education for Sustainable Development Goals. Paris: UNESCO.