ИДЭВХТЭЙ, ҮР ДҮНТЭЙ УНШЛАГЫН SQ3R АРГАЧЛАЛЫННӨЛӨӨ

##article.authors##

  • Д. Биндэръяа МУИС-ШУС магистрант ##default.groups.name.author##
  • Д. Хишигт МУИС-ШУС ##default.groups.name.author##

Хураангуй

Энэхүү судалгааны ажил нь идэвхтэй уншлагын SQ3R аргачлалыг туршсан эмпирик судалгааны ажил юм. Өгөгдлийг 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 52-р дунд сургуулийн 8-р ангийн 2 бүлэгт явуулсан судалгааны үр дүнгээс авсан бөгөөд 136 нэгж бүхий панел өгөгдлийг ашигласан. SQ3R аргачлалын нөлөөллийг Double Difference аргаар Censored Regression загварыг ашиглан үнэлсэн. Судалгаагаар SQ3R аргачлал нь сурагчдын ойлгоцын түвшинг дунджаар 5.71 хувиар нэмэгдүүлсэн гэсэн статистик ач холбогдол бүхий үр дүн гарсан. Мөн унших хурд болон ойлгоцын түвшин эерэг хамааралтай байв.

Нийтлэгдсэн огноо

2024-04-22